Иракын нийслэлд дараалан халдлага болсноор 25 хүн амиа алджээ.

Иракын нийслэлд дараалан халдлага болсноор 25 хүн амиа алджээ. Хотын өмнөд хэсэгт бөмбөг тавьсан машин дэлбэрснээр 16 хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хохирогсдын ихэнх нь хуриманд оролцож байсан байна. Харин Багдад хотын баруун хэсэгт болсон дэлбэрэлтэд есөн хүн амь үрэгдэж, 15 хүн гэмтэж бэртжээ.
Суннитууд болон шийтүүдийн хоорондох мөргөлдөөн халдлага үйлдэж, олон хүний амь бүрэлгэх болсон шалтгаан хэмээн үзэж байна. Өнгөрсөн даваа гарагт л гэхээд Багдадад халдлагаар 66 хүн амиа алдсан бол өнгөрсөн сард Иракт 700 гаруй хүн амь үрэгджээ.
Д.Идэр