2013 онд БНХАУ-ын эдийн засаг 7.75 хувиар өсөх магадлалтайг Олон улсын валютын сан тооцоолжээ. Тус байгууллагын урьд нь мэдээлснээр найман хувиар өснө гэж байсан билээ. Энэхүү их хэмжээний эдийн засгийн өсөлт нь хөрөнгө оруулалтын хэмжээнээс шууд хамаарах тул чанартай хөрөнгө оруулалт хийх ёстойг Валютын сан тэмдэглэсэн байна. Хятад улс нь зохисгүй нөхцөлд ч тогтонги байдлыг дэмжих нэлээд их боломж, санхүүгийн нөөцтэй байгаа ч баталгаатай нөөц багассан учир шинэтгэлийг шийдвэртэй урагш ахиулах нь зайлшгүй чухал байна хэмээн тоймд өгүүлжээ.
Д.Идэр


























































