Хоёр эрэгтэй Францад гэрлэсэн нь хууль ёсны хамгийн анхны ижил хүйстэн
боллоо. Тэд Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг
зөвшөөрсөн хуулинд гарын үсэг зурснаас хэдхэн хоногийн дараа хуримласан
байна.

Хоёр эрэгтэй Францад гэрлэсэн нь хууль ёсны хамгийн анхны ижил хүйстэн боллоо. Тэд Ерөнхийлөгч Франсуа Олланд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн хуулинд гарын үсэг зурснаас хэдхэн хоногийн дараа хуримласан байна.
Хуулийг эсэргүүцэгчид олон байгаа учраас Монпелье хотод гэрлэсэн хос өндөр хамгаалалт дор хуримласан байна. Хуриманд 600 гаруй зочин уригдсан бөгөөд хэвлэлийнхний 150 гаруй хүнтэй баг сурвалжлахаар очжээ. Мөн “French TV” гэрлэх ёслолыг бүрэн эхээр нь шууд дамжуулан үзүүлжээ.
Өнгөрсөн ням гарагт 150 мянга гаруй хүн Парис хотын гудамжинд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэж жагссан юм.
Д.Идэр