Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө гурван эмэгтэй тэмцэгч Тунис улсын нийслэлд Хууль зүйн яамны гадаа нүцгэлж эхэлжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө гурван эмэгтэй тэмцэгч Тунис улсын нийслэлд Хууль зүйн яамны гадаа нүцгэлж эхэлжээ. Тэд Украйны феминист бүлэглэлийн тунис гишүүнийг шоронд хорихыг эсэргүүцсэн байна. Цээж нүцгэн герман, франц эмэгтэйчүүдийг яамны хашааны хаалганд авирах үед цагдаа нар саатуулжээ.
Тунис эмэгтэй Амина Тайлер нь энэ оны гуравдугаар сард цээж нүцгэн зургуудаа онлайнаар цацаж, олон нийт цугларсан хориотой газар цээж нүцгэлэн явсан нь түүнийг хорих үндэслэл болсон юм.