Сири улсын Ерөнхийлөгч Башар Ал Ассад албан тушаалаа хугацааг нь дуустал хаших тухайгаа мэдээлжээ. Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээо түүний Ерөнхийлөгчийн бүэрн эрх 2014 онд дуусах юм байна. Башар Ал Ассадыг албанаасаа буутал буюу ирэх жил хүртэл цусаар будаж буй Сирийн иргэний дайн дуусахгүй нь хэмээн барууны хэвлэлүүд бичжээ. Мөн яамнаас түүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй тухай хальт дурдсан нь иргэний дайн дуусахгүй байх бас нэгэн шалтгаан болж болох юм гэжээ.
2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн иргэний дайны улмаас 82500 гаруй хүн амиа алдаж, 1.4 сая хүн эх орноосоо дүрвээд байна.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (2)