
Захидлыг Барак Обама үзэхээс өмнө Холбооны мөрдөх товчооныхон амдан авч шалгасан хэмээн АНУ-ын Нууц албаныхан мэдээлжээ.
Хотын дарга Майкл Блүмбергт ирсэн захидлуудаас рицин хор илэрсэн юм. Гэхдээ Майкл Блүмберг мөн л захидлыг нээж амжаагүй байсан юм. Учир нь хортой захидлын эхнийхийг “Хууль бус зэвсгийн эсрэг хотын мэрүүд” нэртэй байгууллагад хаяглан түүний шуудангийн хайрцагт хийсэн байсан аж.
Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Коннектикут мужийн бага сургуульд буутай этгээд 26 хүний амийг хөнөөснөөс хойш буу эзэмших хуулийг чангатгах талаар улс төрчид мэтгэлцэж эхэлсэн юм. Барак Обама, Майкл Блүмберг нар нь буу эзэмших хуулийг чангатгах хүсэлтэй төлөөлөгчид билээ.
Д.Идэр