
Сөрөг хүчний удирдагчид болох Борис Немцов, Леонид Мартынюк нарын мэдээлснээр “Сочи 2014” өвлийн олимпийн наадамд түүхэн дэх хамгийн өндөр өртөг буюу 50 гаруй тэрбум ам.доллар зарцуулагдаж байгаа гэлээ. Гэхдээ энэ мөнгөний 30 тэрбум орчим ам.долларыг бэлтгэлийн ажиллагааг далимдуулан олигархууд идэж байгаа гэсэн байна.
Тэд хэвлэлийн хурал дээр шударга өрсөлдөөн алдагдсанаас гадна олимпийн наадмын санхүү хэт нууц байгаа нь Ерөнхийлөгч Владимир Путинтай дотно харилцаатай бизнесменүүдэд ашиг хүртэх боломж болж байна гэлээ.
Мөн ноён Немцов энэхүү шударга бус хэргийн талаар шүүхэд гомдол гаргаж, шалгуулна хэмээсэн байна.
Харин Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч Марк Адамс ОХУ олимпийн наадамтай холбогдуулан ямар нэгэн авлига аваагүй хэмээн мэдээлжээ.
Д.Идэр