
Мөн тэрээр Сири улс ОХУ-аас сүүлийн үеийн агаарын хамгаалах системийг анх удаагаа худалдан авсан тухайгаа сүрдүүлэн ярьжээ. Тус улс S-300 пуужингуудыг худалдан авсан байна. Энэхүү пуужин нь өндөр хүчин чадалтай бөгөөд нисэх онгоцыг устгах чадвартай аж. Мөн алсын тусгалтат пуужинд нэгтгэж болдог байна.
Ерөнхийлөгч Башар Ал Ассад мөн Сирийн Кусайр хотын тэмцлийн талаар санал бодлоо хуваалцсан байна. Тус хотын төлөөх дайнд одоогийн байдлаар 1000 гаруй хүн бэртэж гэмтээд байгаа бөгөөд ямар нэгэн эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа юм. Тэрээр энэхүү дайнд мөн л сөрөг хүчнийг буруутгаж байгаа аж.
Д.Идэр