
Хүүхдийн ордны арга хэмжээнд 56 ястны 1600 гаруй хүүхдэд цугларсан аж. Тэдний дунд зүрхний өвчтэй болон цагаачдын хүүхдүүдийг хамруулсныг “Сяньхуа” агентлаг онцлон тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч Ши Жинпин “Бидний чин хүсэл бол хүүхдүүдийг сайн сайхан өсгөх явдал” хэмээн хэлжээ. Тэрээр хүүхдүүдтэй хамт зурагаа авахуулж, эко систем, хөл бөмбөг, уламжлалт урлагийн талаар дотно ярилцсан байна. Мөн тэрээр Засгийн газар хүүхдүүдийн сурч боловсрох, өсөн хүмүүжих нөхцлийг сайжруулахаа амлаж, эцэг эх, асран хүмүүжүүлэгчид, багш нарыг тэдэнд илүүтэй анхаарахыг уриалжээ.
Д.Идэр











