
Сэжигтний эхнэр өчигдөр орой цагдаагийн газарт хандадн дуудлага өгчээ. Мэдээллийг нь нууцалж байгаа эмэгтэй нөхрийнхөө комьпютерээс рицин хорыг гар аргаар хийх болон Ерөнхийлөгч Барак Обама, мэр Майкл Блүмберг нарын тухай мэдээллийг хадгалсныг үзсэн гэж мэдүүлжээ. Мөн гэрийнхээ хөргөгчнөөс рицин хортой төстэй нунтаг олсон гэсэн байна.
Анхны хортой захидлын “Хууль бус зэвсгийн эсрэг хотын мэрүүд” нэртэй байгууллагад хаяглан Майкл Блүмбергийн шуудангийн хайрцагт хийсэн байсан юм. Өнгөрсөн хоёрдугаар сард тус улсын Коннектикут мужийн бага сургуульд буутай этгээд 26 хүний амийг хөнөөснөөс хойш буу эзэмших хуулийг чангатгах талаар улс төрчид мэтгэлцэж эхэлсэн юм. Барак Обама, Майкл Блүмберг нар нь буу эзэмших хуулийг чангатгах хүсэлтэй төлөөлөгчид билээ.
Д.Идэр