ОХУ-ын Батлан хамгаалахын яам S-300 пуужингийн системийг одоохондоо Сири улсад нийлүүлээгүй хэмээн мэдээллээ. Яамны мэдээлснээр нийлүүлэх эсэх нь ч бүр тодорхойгүй байгаа аж. Өчигдөр Сири улсын Ерөнхийлөгч Башар Ал Ассад тус улсаас S-300 пуужин хүлээн авсан хэмээн мэдээлсэн нь Оросын тал залруулга хийхэд хүргэжээ. Ерөнхийлөгч Башар Ал Ассад Израйльд дахин агаарын дайралт хийвэл заавал хариу үйлдэл үзүүлэх болно хэмээн мэдэгдэхдээ ОХУ-аас сүүлийн үеийн агаарын хамгаалах системийг анх удаагаа худалдан авсан тухайгаа сүрдүүлэн ярьсан юм.
S-300 пуужин нь өндөр хүчин чадалтай бөгөөд нисэх онгоцыг устгах чадвартай аж. Мөн алсын тусгалтат пуужинд нэгтгэж болдог байна.
Д.Идэр



























































Сэтгэгдэл (1)