Өнөөдрөөс ОХЖ-д тамхины эсрэг хууль хэрэгжиж эхэллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд ”Тамхины эсрэг”
хуулинд гарын үсэг зурсан юм. Уг хуулиар тодорхой нутаг дэвсгэрт тамхи татахыг хориглох бөгөөд тамхины төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг бууруулах болон тамхины худалдааг хязгаарлах, тамхины зар сурталчилгаа болоод ивээн тэтгэгчгийг хорихоор заасан юм.
Өчигдөр ч тус улсад олон улсын тамхигүй өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Тус улсад насанд хүрсэн хүн амын гуравны нэг нь тамхи татдаг аж.
Д.Идэр


























































