
Ираны Ерөнхийлөгч Махмоуд Ахмадинежадын сууж явсан нисдэг тэрэг өнөөдөр ослын буулт хийжээ. Тус улсын төрийн мэдэлд байдаг "Press TV"-гийн мэдээлснээр ослын буултын шалтгаан нь техникийн саатлаас болсон гэнэ. Ерөнхийлөгчтэй хамт шинэ замын нээлтэнд оролцохоор явж байсан гурван албаны хүн байжээ. Тэд Ираны хойд хэсэгт уул дунд аюулгүй газардсан гэж мэдээллээ. Харин ямар техникийн саатал гарсан талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.
Махмоуд Ахмадинежад нь хоёр удаа тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул энэ сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ажлаа өгөх юм.