
Өнөөдөр өглөө Хятадын Жилин мужид үйлдвэрт дэлбэрэлт болжээ. "Синхуа" агентлагийн мэдээлснээр тус үйлдвэрийн 61 ажилчин нас барж мөн төдий хэмжээний хүн гэмтэж, бэртжээ. Дэлбэрэлт болох үеэр үйлдвэрт 300 гаруй хүн байснаас 100 гаруй нь галаас зугтаж чадсан байна. Учир нь үйлдвэрийн хаалга түгжээтэй, дотроосоо онгойлгох боломжгүй байсан аж.
Гал гараад аль хэдийн зургаан цаг өнгөрсөн нь гал сөнөөгчид галтай тэмцсээр байна. "Барилгийн дотоод зохион байгуулалт төвөгтэй, хаалгууд нь нарийн учраас аврах ажиллагаа явуулахад хүндрэлтэй байна" гэж гал сөнөөгчид ярьсан байна.