
Харин Н.Хүрэлбаатар нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд хилээр гарсан бөгөөд одоогоор хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Одоогоор Интерполоор эрэн сурвалжилж эхлээгүй. Хэрвээ эрэн сурвалжилж эхэлвэл Интерполын албан ёсны хуудсанд заавал тавигдах учиртай" гэв.
Н.Хүрэлбаатарыг 2011 оны тавдугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоотоос ихээхэн хэмжээний сейфтэй мөнгөө алдсан гэдэг. Тиймээс анх мөнгөө алдсан хэмээн дуудлага өгсөн түүний нууц хүү Х.Энхбатыг цагдан хорьсон билээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)