зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авлига биднээс 200 бага сургууль байгуулах мөнгийг завшсан

2013-6-03
0
ЖИРГЭХ

     527-1353985362Элбэгдорж-zindaa.mnМонгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж эмэгтэйчүүдтэй Соёлын төв өргөөнд өнөөдөр уулзаж, саналыг нь сонсох ялдамд өнгөрсөн дөрвөн жилд амжуулсан зүйлээ, ирэх дөрвөн жилд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа. Танхим залуухан оюутан охидоос эхлээд азай буурал эмээ хүртэлх янз бүрийн насны эмэгтэйчүүдээр дүүрсэн байв. Нэр дэвшигчийг дэмжихээр АН-аас УИХ-д сууж байгаа Д.Арвин, Л.Эрдэнэчимэг, Р.Бурмаа, М.Батчимэг, Ц.Оюунгэрэл, С.Оюун нарын эмэгтэй гишүүд энд хүрэлцэн иржээ.
Харьд буй монголчуудын маань сэтгэл эх орон руугаа эргэж байна
   УИХ –ын гишүүн Ц.Оюунгэрэл үг хэлэхдээ Ерөнхийлөгч өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулахаар олон зүйл хийснийг  дурдаад “Эмэгтэйчүүдийг дэмждэг түүний бодлогын нэг үр дүнд бид АН-аас УИХ-д олуулаа нэр дэвшиж, өнөөдөр зургуулаа та бүхний өмнө зогсож байна. АН өмнөх УИХ-д эмэгтэй гишүүнгүй байсан шүү дээ” гэв. Мөн дөрөвхөн жилийн өмнө бид гудамжинд үгээ хэлэхээр жагсахад гудамжны хүүхнүүд гэж ад үздэг байсан. Тэгвэл ардчилсан Ерөнхийлөгчийнхөө ачаар бид сум, баг, аймаг, нийслэл, дүүрэгт үгээ хэлэх танхимтай боллоо. Олон хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг хэцүү. Үүнийг маань Ерөнхийлөгч бас л ойлгон болзол нөхцөлийг нь зөөллөж, өнгөрсөн хугацаанд урьд өмнө хэзээ ч байгаагүй олуулаа буюу 130 гаруй мянган ээж алдарт эхийн одон хүртлээ. Германы иргэн болсон мэргэн буудагч Мөнхбаяр маань хүртэл эргээд Монголынхоо иргэн болох сураг байна. Эрхийг нь, аюулгүй байдлыг нь хамгаалаад, урамшуулаад, дэмжээд ирэхээр харьд байгаа монголчуудын маань сэтгэл эх орон руу эргэж байна. Ийм Ерөнхийлөгч л монголчуудыг олуулаа болгож чадна. Тиймээс эмэгтэйчүүдийнхээ өмнөөс Ерөнхийлөгчдөө баярлалаа гэж хэлье хэмээн нэмэн өгүүллээ.
 
Дөрөвхөн жилд Монгол Улс авлигын индексээр 26 байраар урагшилж чадлаа
УИХ-ын гишүүн С.Оюун “Бид маш хариуцлагатай сонголтын өмнө байна. Бид өөрсдөө ирээдүйгээ бий болгодог ч Ерөнхийлөгчийн санаачилга, шийдвэр шийдвэрлэх чухал нөлөөтэй байдаг. ИЗНН шударга ёс, сайн засаглал, авлигын эсрэг бодлогынхоо хүрээнд өнгөрсөн сонгуулиар Ц.Элбэгдоржийг дэмжсэн. Ингэснээрээ бид алдаагүй, хожсон гэдгийг өнгөрсөн жилүүд харууллаа. Дөрөвхөн жилд Монгол Улс авлигын индексээр 26 байраар урагшилж чадлаа. Ерөнхийлөгч маань ногоон хөгжил, байгаль орчноо тууштай хамгаалагч байсан. Тиймээс ч НҮБ-ын байгаль орчны хөтөлбөр “эх дэлхийн бодлогын манлайлагч”-аар Ерөнхийлөгчийг шалгаруулж шагнасныг дурдахад таатай байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол тулгамдсан асуудлыг нэн тэргүүний зорилт болгож чаддаг. Дотоодод ярьснаа гадаадад, гадаадад хэлснээ дотооддоо чухал асуудал гэдгийг нь ойлгуулж дэмжлэг авч чаддаг удирдагч. Ийм удирдагчийг ИЗНН дэмжиж байгаадаа баяртай байна. Тэр   хорь гаруй жил ардчилал, шударга ёсонд үнэнч байж чадсан. Цаашид ч чадна гэдэгт итгэлтэй байна. Бүгдээрээ ардчилсан Ерөнхийлөгчтэйгөө хамтдаа байж, хамтдаа ялалт байгуулъя” хэмээв.

     Жендерийн мэдрэмжээр Ц.Элбэгдорж улс төрчдөө тэргүүлж байлаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт мөр зэрэгцэн 20 гаруй жил ардчилал, хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгч, Э.Бат-Үүл “Ц.Элбэгдорж жендерийн мэдрэмжээр улс төрчдийг шалгаруулахад түрүүлж, би удаалсан юм. Тэрээр эмэгтэйчүүдийг бусдаас илүү ойлгож, мэдэрдэг, дэмждэг хүн. УИХ дээр хүртэл “Гэрээ аваад явж чадаж байгаа эмэгтэй хүн төрөө аваад явж чадна” гэж хүртэл хэлж байсан. Ерөнхий сайд байхдаа Гадаад харилцааны сайдад анх эмэгтэй хүн томилж байсан. Бас намын дарга байхдаа анх удаа эмэгтэй хүнээр Ерөнхий нарийн бичгийн дарга тавьж байлаа. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар эмэгтэйчүүдийг дэмжин бүсгүйчүүд анх удаа хамгийн олон суудалтай боллоо. Үнэхээр эмэгтэйчүүдийг тэр илүү ойлгодог, хүндэлдэг, бас итгэдэг хүн” хэмээн атаархангуй өгүүлнэ билээ. Тэрээр бас АОХН-ийн сайд нарын бага хурлаар Ерөнхийлөгч хэр зэрэг нэр хүндтэй байгааг харахаар тэсч ядан анхаарчээ. Тэгээд Ц.Элбэгдорж маань олон улсад ямар их нэр хүндтэй юм бэ гэж алмайрсан гэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүртэл хоёр Суданы асуудлыг эвтэйхэн зохицуулаад өгөөч гэж утсаар ярихыг нь Батлан хамгаалахын сайд сонсоод Ерөнхийлөгчөөрөө бахархсаныг хүртэл дурдана лээ. Тэрээр олон жилийн журмын андаа олон улсад нэр хүндтэй, нөлөөтэй нэгэн болсныг ийнхүү бахархан ярьсан юм.
Үүний дараа олон бүсгүй Ерөнхийлөгчийнхөө хийсэн, бүтээснийг бахархан өгүүлж, баярласнаа болон дэмжиж байгаагаа илэрхийлж, “Эмэгтэйчүүд ээ, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчдөө дахин нэг боломж олгоё” хэмээн хэлж удтал алга нижигнүүлэн ташиж уухайлж байлаа.
 
Монголд ес алхахад найм нь чөлөөтэй болсон
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Ямар хүнийг дэмжихээ гэр бүлээ, ажил амьдралаа, улс орноо бодож сонгоорой. Энэ бол хариуцлагатай сонголт шүү” гэж үгийнхээ эхэнд хэлэв. “Бид нэг зүйлийг мартаад байна. Хүнээ мартаад байна” гэж УИХ-ын чуулган дээр би хэлж байсан. Тиймээс би хөтөлбөртөө хүмүүсээ анхаарах асуудлыг түлхүү тусгалаа. Төрөх болчихсон аль эмнэлэгт очихоо мэдэхгүй сандарч яваа ээжийг, хүүхдэд нь цэцэрлэг олддоггүй гэрээ сахиж суугаа ээжийг, хүү нь, охин нь сургуульд гурван ээлжээр хичээллэж харуй бүрийгээр тэднийгээ хүргэж өгдөг, бас очиж авдаг ээжийг бодож, хүүхэд харсны тэтгэмжийг таван сар биш хоёр жил олгох, гэрийнх нь дэргэд бага сургууль бариулах, гэр цэцэрлэг ажиллуулж тэднийг ажилтай эсвэл ажиллах боломжтой болгох талаар тусгалаа. Эмэгтэй түшээд маань энэ санааг ажил болгохоор одооноос хуулийн төсөл боловсруулаад явж байна. Айлын таван хүүхэд харахад жилдээ долоон саяын цалин авах боломж бүрдэнэ. Ахмадуудыг байрны зээлээс гадуурхаад байдаг. Тэгэхээр тэдэндээ төрийн орон сууц барьж өгөхөөр ярилцаж, Э.Бат-Үүлтэйгээ хамтран ажиллаж байна. Тийм байранд бас залуучуудаа ч оруулна.  Ажил, амьдралын гараагаа эхэлж байгаа залуучуудад маань юун хуримтлуулсан мөнгө байх билээ. Тэднийг дэмжих ёстой. Ажилласан жилийн нэмэгдэл авахад шалгалт өгөх, гадаад хэл эзэмшсэн байхыг шаарддаг гэнэ. Үүнийг өөрчилнө. Ажилласан жил нь тодорхой байхад л болно шүү дээ. Ер нь шалгалтаар бүтээгчдээ дарамталдгийг болиулна. Өөрсдөө хүсэлт гаргасан газрыг л шалгадаг байх хэрэгтэй. Бидэнд сонгуульгүй хоёрхон жил байдаг. Ирэх жил эхэлнэ. Маш бага хугацаа. Их зүйлийг амжуулах хэрэгтэй. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч тулгын гурван чулуу шиг нийлж ажиллах хэрэгтэй байна. Ингэж ажиллахыг ч хүсч байна.
   Тамхины хяналтын хууль шиг архины хатуу хууль удахгүй гарна. Би хоёр лицензийг хориглосон юм. Нэг нь архины үйлдвэр нэмж байгуулах зөвшөөрөл өгөхгүй байх, нөгөө нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нэмж олгохгүй байх. Сүүлчийнх хоригийн ачаар монголд ес алхахад найм нь чөлөөтэй болсон шүү.
Авлигатай хатуу тэмцэнэ. Алдсан мөнгийг эргүүлж авна. Авлига биднээс 200 бага сургууль байгуулах мөнгийг завшсан байсан. Зөвхөн МИАТ-ын авлигачид гэхэд л 40 цэцэрлэг барих мөнгө идсэн шүү дээ. Одоо авлигачид “Элбэгдорж л биш бол Ерөнхийлөгч хэн ч болсон яах вэ” гэж залбирч байна. Энэ бол явцгүй зүйл гэж хэлмээр байна. Би ялбал энэ дугаар сарын 27-нд л шууд ажилдаа орно. Цаг алдаж судалж, суралцах шаардлагагүй. Сонгуулийн маргаашаас л ээж нарынхаа өмнө ярьж байсан зүйлээ хэрэгжүүлэх ажилдаа орно гэж нэр дэвшигч маань ярилаа.
   Ээжүүд, эмэгтэйчүүд, охид оюутнууд танхимд “Хамтдаа шүү”, “Авлигагүй, ардчилсан ерөнхийлөгчөө дэмжинэ шүү” “Ээбий, чи шүү” хэмээн уухайлан дэмжиж, тайзнаас бууж ирмэгц нь бүчин тойрч амжилт хүсч байв. Ерөнхийлөгч “Ээжүүдтэйгээ уулзаж хийморио сэргээлээ, одоо алсын замд шууд гарна, их баярлалаа” хэмээн хэлж тэдэнтэй гар бариад “Чингис хаан” нисэх онгоцны буудал руу хөлгийн жолоо заллаа.
 
Н.Мөнх-Ялалт
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • зүчин (182.160.27.246)
    Усны үхэр батэрдэнээр яах юм хэ хэ хэ
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.233.59)
    Удвал бол Энхбаярын л хүн. Түүнд өөрийн бодол байгаа гэж үү? Аврага УИХ 3 дахь удаагаа МАХН ба МАН-ыг төлөөлөн сууж байна. Тэр намынхаа 20 гаруй жил хийгээгүйг ерөнхийлөгч болохоороо л хийх гэж үү? Урьд, өмнө нь манай аврага энхрий хайрт НАМ-ынхаа авилга, хээл хахууль, хорчин бодлогыг огт мэдрээгүй байсан гэхэд даанч үнэмшил муутай байдаг. "Гүйх нохойд гүйхгүй нохой саад" гэгчийн ҮЛГЭР болох вий!!! Харин авилгачид болоод анархист арга барилд шүтсэн шүүхийн тогтолцоотой тэмцлийг эхлүүлсэн Элбэгдоржид цаашид гүйцээн хийх зүйл олон байгаа. Үр хүүхдийнхээ ирээдүйг, эх орныхоо хөгжлийг бодоод, дахин жаахан хүлээцтэй харвал яасан юм бэ Монгол түмэн минь! Саруул ухаантай бидний өвгөдийн төлөөлөгчид болох Бямбасүрэн гуай болоод Содном гуайн ярилцлагуудыг олж уншаад ингэж бодлоо.
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (222.106.184.11)
    Хамгийн эхлээд өөртөө хамгийн ойрхон байгаа авилгачидтай тэмцэж, хариуцлага хүлээлгээд эхэлвэл та жинхэнэ ард түмний ерөнхийлөгч болно. Танд итгэх хүмүүсийн итгэл улам батжина. Амжилт хүсье.
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Mongol (14.40.94.128)
    200 baga surguuli baitugai zuil buteeh hurungu tednii iesh bolsoon zavshaad baigaa ter mungiig ni MONGOL ulsin hugjild zoriulay. Yaj yund zartsuulah tuhai nadaas asuuj bolno.
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • дүр эсгэсэн ардчил***** (182.160.25.132)
    авилгатай тэмцье гэвэл хажуудах найзаасаа эхэл гэж сингапурийг хөгжүүлсэн ЛИ КУАН ЮУ хэлсэн байдаг. манай авилгатай тэмцэх ажил бол улс төрийн хэлмэгдэлийн хэлбэр болоод гажаад явчихсан.
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • АН,МАН (49.0.200.11)
    Сайхан ярих юм. Хажуудах найз хятад баярцогт гэгч нь авлига үнэртүүлээд ард түмэн гайхаж байхад ер элбэгдорж ажиглахгүй л байна уу? Эхлээд дэргэдээсээ авлигачдыг зайлуулах ёстой биш үү?
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • Y (85.176.18.142)
    Ard tvmen med heniigee songohoo! Bi lab berlin d ochij songuul ogj amjihgvi l yum bn, demjie
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • hh (122.201.18.41)
    Энд чинь тэгээд танай Баярцогт найзын сая доллар орсон юм уу Алтангудасын тэжээвэрээ.
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • must (122.201.18.164)
    avilga dald helvert shiljeed udaj bna. ene yu gesen yug be gebel turii surguuliin hicheeluud alban tushaaliig hubiin yum shig umchildug bolloo. shalgaad uzeerei
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Demjigch (202.179.13.164)
    Goyo shuu. Dahin songonoo
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.18.42)
    Сайхан ярьж байна. Шууд бусаар авилгад өөрөө холбогдоогүй биз.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.213.4)
    200 boltol ni toolood suugaad baisan awilgachidiig songoh hereg bna uu
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Сонгогч (122.201.18.45)
    Сонгууль гэдэг балай юманд очихгүй ээ.Миний ард түмэн мэдэг.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • mongol (85.218.60.11)
    bayartsogtiigoo tolgoig ni ilcheed yagaad hudlaa yariaad bnaa?uunees ni bolood itgehgui bolson.mongolchudaa AN,MAN,-nh geed 2yalgaad bgaagaa yu geh bol.dandaa bi,bi umaa,hamtarch zutgesen mash olon hun bgaa shdee
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.13.219)
    ман-ы авилгачид 200 сургуулийн мөнгө идсэн.ардчилсан авилгачид 2000-хан сугуулийн мөнгө идсэн.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (223.33.160.209)
    Dahin songoh heregtei bnda avilagchidiin hamsaatanguud basl ih dairch bnshvv
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Сүрэн (202.170.68.89)
    Эмч эмнэлэгээ Цагдаа гэмт хэрэг, хууль бус явдалыг мэддэг шиг боловсролтой хүн Монголын боловсролын систем-д анхаарч түүний төлөө дуугарч байгаа нь зүй ёсны хэрэг... Мэдлэг бол хүч гэдэг үг байдаг даа Ерөнхийлөгч дахин сонгогдвол сайн л байна даа
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.168.55)
    neg l hudlaa, helj bgaa ug ni, uil hodlol, harts ni hurtel neg l huuramch, hiimel
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.170.68.89)
    Авилгачдыг төрийн өмнө сөхрүүлж чадсан Улсынхаа ерөнхийлөгчийг дэмжиж байнаа заавал ялна шүү...
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • zochin (122.201.18.9)
    medej baisan yum bol ali ert ilruuleed shiitgeh ni yasan yum be odoo genet ukhaan orson yum shig tand khangalttai 4 jil bailaa shuu dee ogtsom ogtsom eldev yum shuurch avaad l yarikh yum ooriigoo ch gesen shudragaar shalguulchikhad gemgui baikh
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.101.37)
    Удвал нөгөө хоёр нэг дэвшигчээсээ юугаараа давуу гэвэл шударга тууштай хүн Улс төрч эрчүүд гурван зүйлийг л хийж чадаж байна төрийн мөнгө хулгайлж түрүүвчээ түнтийлгэж чадаж байна хуйвалдаж чадаж байна худал ярьж чадаж байна одоо хулгайч худалч улс төрч эрчүүдээс эх орон залхаж байна Удвал нь хамаагүй дээр гэж бодож байна
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (180.149.101.37)
    Хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл түүхэндээ анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нь Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн содон үзэгдэл болж байна.
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.170.68.89)
    Монголдоо олон сайхан боломжуудын үүдийг нээж, Улсынхаа төлөө дэлхийд дуугарч яваа манай ерөнхийлөгчөө дахин сонгох хэрэгтэй Монголчуудаа
    2013 оны 06 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
    20 цаг 43 мин
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
    Уржигдар 18 цаг 07 мин
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
    Уржигдар 18 цаг 03 мин
  • Пакистанд үерийн улмаас 427 хүн амиа алджээ
    Уржигдар 16 цаг 11 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
    Уржигдар 12 цаг 59 мин
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
    Уржигдар 12 цаг 54 мин
  • Энэтхэг улсын Матеран хотод 382.5 мм хур тунадас оржээ
    Уржигдар 12 цаг 52 мин
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
    Уржигдар 12 цаг 11 мин
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
    Уржигдар 12 цаг 03 мин
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
    Уржигдар 11 цаг 49 мин
  • Хоёрдугаар эмнэлэг дурангийн 3D технологи ашиглан дөрвөн удаа ЭЛЭГ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ мэс заслыг хийлээ
    Уржигдар 11 цаг 40 мин
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
    Уржигдар 11 цаг 16 мин
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
    Уржигдар 11 цаг 06 мин
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
    Уржигдар 10 цаг 59 мин
  • Үерийн үед болон дараа сахих эрүүл ахуйн зөвлөмж
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Хайлаастын уулзвараас Долоон буудлын эцэс хүртэлх замыг хааж шинэчилнэ
    Уржигдар 10 цаг 07 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13378 болжээ
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    Уржигдар 09 цаг 52 мин
  • Өнгөрсөн шөнө 30 байршилд алба хаагчид 39 мотопомп, 87 техник хэрэгсэлтэй үерийн эрсдэлээс сэргийлж ажиллалаа
    Уржигдар 09 цаг 33 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК