Турк улсын Истанбул хотноо Гези цэцэрлэгт хүрээлэнд худалдааны төв
барих шийдвэрийг эсэргүүцэн жагссан олон мянган хүнийг баривчилжээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр Стамбул, Анкара, Измир, Конья хотуудад
жагссан хүмүүсээс нийтдээ 1700 гаруй хүнийг эмх замбараагүй байдал
үүсгэсэн хэмээн баривчилсан гэлээ.

Турк улсын Истанбул хотноо Гези цэцэрлэгт хүрээлэнд худалдааны төв барих шийдвэрийг эсэргүүцэн жагссан олон мянган хүнийг баривчилжээ. Цагдаагийн газрын мэдээлснээр Стамбул, Анкара, Измир, Конья хотуудад жагссан хүмүүсээс нийтдээ 1700 гаруй хүнийг эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн баривчилсан гэлээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас зуу гаруй хүн бэртээд байгаа юм.
Харин энэхүү хэргийн дараа тус улсын Ерөнхий сайд Тайип Эрдагон мэдэгдэл гаргажээ. Тэрээр “Талбайг сэргээн засваралх нь автомашин болон тээврийн хөдөлгөөний ачааллыг хөнгөлөхөд чиглэгдсэн тул худалдааны төв барихыг зогсоохгүй” хэмээсэн байна. Мөн Ерөнхий сайд жагсагчдыг буруутгаж, “Таксим талбай нь хэт даврагсдын цуглардаг газар байх ёсгүй” хэмээн шүүмжилсэн байна.
Д.Идэр