Өчигдөр Японы нийслэл Токио хотноо Оросын соёлын их наадам эхэлжээ.
Энэхүү үйл ажиллагааг нээхэд ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны тусгай
төлөөлөгч Михаил Швыдкой, Япон улс дахь ОХУ-ын Элчин сайд Евгений
Афанасьев нар оролцсон байна.

Өчигдөр Японы нийслэл Токио хотноо Оросын соёлын их наадам эхэлжээ. Энэхүү үйл ажиллагааг нээхэд ОХУ-ын олон улсын хамтын ажиллагааны тусгай төлөөлөгч Михаил Швыдкой, Япон улс дахь ОХУ-ын Элчин сайд Евгений Афанасьев нар оролцсон байна.
Японд найм дахь удаагаа зохиогдож буй Оросын соёлын их наадам энэ сараас ирэх 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд сар бүрийг дуу хөгжим, уран бүтээлийн үзэсгэлэн, цирк, кино болон концертын сар болгох аж.
Өнгөрсөн жил тус наадмын арга хэмжээнд нэг сая гаруй хүн оролцсон байна.
Д.Идэр