Өчигдөр өглөө Хятадын зүүн хойд хэсэгт орших тэжээвэр шувууны үйлдвэрт
гарсан галд амиа алдагсдын тоо 119-д хүрсэн талаар тус улсын “Сяньхуа”
агентлаг мэдээллээ. Тэдгээрээс гадна үйлдвэрийн 54 ажилтан түлэгдэж
гэмтсэн байна.

Өчигдөр өглөө Хятадын зүүн хойд хэсэгт орших тэжээвэр шувууны үйлдвэрт гарсан галд амиа алдагсдын тоо 119-д хүрсэн талаар тус улсын “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Тэдгээрээс гадна үйлдвэрийн 54 ажилтан түлэгдэж гэмтсэн байна.
Жилин аймгийн үйлдвэрт үүрийн 06:00 цагийн орчимд гал гарахад дотор нь нийтдээ 300 гаруй ажилтан байсан аж. Хэдийгээр ажилчдын 100 гаруй нь галаас зугтаах боломжтой байсан боловч хаалга түгжээтэй байсан нь харамсалтай хэмээн сайт бичжээ.
Аврах ангийн ажилтнууд үйлдвэрт ирснээсээ хойш зургаан цагийн дараа галыг унтраасан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр үйлвэрт дэлбэрэлт болсоноор гал гарсан хэмээн гэжээ.
Д.Идэр