АНУ-ын Техас мужийн иргэн өнгөрсөн бямба гарагт зөгийн сүрэгт 1000 гаруй удаа хатгуулж амиа алдсан талаар “CNN” өнөөдөр мэдээлжээ. 62 настай Ларри Гүдвин Мүүди хот дахь эзэмшлээ цэвэрлэж байгаад харамсалтайгаар амиа алдсан байна. Тэрээр тахианы хуучин байрыг цэвэрлэхдээ дотор нь зөгий үүрлэсэн байсныг мэдээгүй байна. Хөршийн мэдүүлснээр зөгийн сүрэг трактораа барьж байхад нь дайрснаар хохирогч машинаасаа бууж чадаагүй аж. Түүний охин, эхнэр, хөршүүд нь туслахыг оролдсон боловч аль хэдийн өнгөрсөн байжээ. Эхнэр охин нь зөгийн сүрэгт 100 гаруй удаа хазуулсан бөгөөд “Ларри дээр очиход бүх бие нь хөх ягаан өнгөтэй болсон байсан. Нүүр, гар дээр нь битүү хазсан байсан” хэмэн ярьжээ.
Хэрэг явдлын дараа зөгийнүүдийг устгасан “Bees Be Gone” компанийн мэдээлснээр тэдгээр зөгийнүүд “алуурчин зөгий” хэмээн нэрлэгддэг Африкийн зөгийнүүд байсан байна. Энэ төрлийн зөгий Техаст 1990 оны үед орж ирсэн бөгөөд Калифорн, Флорида зэрэг Америкийн арав гаруй муж улсад ховор үзэгддэг аж.
Д.Идэр



























































