
Нийслэл хотноо орших үйлдвэрийн гадаа жагсаж буй ажилчид цалингаа нэмэхийг шаардаж байгаа аж.
Цагдаа нар “бид үйлдвэрийг хамгаалахын тулд жагсагчдыг зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн бөгөөд 20 гаруй цагдаа жагсагчдын шидсэн чулуунд оногдон бэртэж гэмтсэн хэмээн мэдүүлжээ. Харин жагсагчдын төлөөлөл цагдаа нар хэн нэгнийг баривчлаагүй ч гэсэн арав гаруй хүн хүнд бэртсэн гэжээ.
“Nike”-ийн гүйцэтгэгч компани болох “Сабрина” оёдлын үйлдвэрт 3000 гаруй хүн ажилладагийн ихэнх нь эмэгтэйчүүд аж. Тэд өнгөрсөн сарын 21-ний өдрөөс эхлсэн цалингаа нэмэхийг буюу сард 74 бус 88 доллар авдаг болохыг шаардаж байна.
“Nike” компани ийм хэрэг гарсанд харамсаж буйгаа илэрхийлсэн ч ямар нэгэн довитой алхам хийхгүй байна хэмээн “BBC” бичжээ.
Д.Идэр