
Чех улсад таван хүн үерт амиа алдсан бол Герман, Австри, Польш улсуудад мөн таван хүн амиа алджээ.
Чехийн нийслэл Прагт Влтава гол үерлэж буйн улмаас түүхийн дурсгалууд сүйрэхэд ойрхон байна болгоомжилж байна. Тус улсын Ерөнхий сайд Петр Некас өнгөрсөн ням гарагт орон даяар онц байдал зарласан бөгөөд 2700 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн хэмээн мэдээллээ.
Германд Эйленбург хотын ойролцоо нам дор газар амьдардаг 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Мөн Германаас Австри, Словак, Унгар улсыг дайран өнгөрч Хар тэнгист цутгадаг Данубе гол ихээр үерлэж байгаа аж. Тиймээс Герман 1760 цэргийг хүн ардад туслуулахаар илгээгээд байна.
Д.Идэр



















