Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт малын хорт салст халуурал өвчин
гарсан. Тус сумын Хавцалд нутагладаг Дархан-Уул аймгийн Дархан сумын
гуравдугаар багийн иргэн М-ийн үхэр хорт салст халуурал өвчнөөр өвчилж,
үхсэн юм.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт малын хорт салст халуурал өвчин гарсан. Тус сумын Хавцалд нутагладаг Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн иргэн М-ийн үхэр хорт салст халуурал өвчнөөр өвчилж, үхсэн юм. Малын өвчний дуудлага өнгөрсөн сарын 23-нд багийн эмчид ирсэн бөгөөд дуудлагын дагуу малын эмч өвчилсөн үхрээс дээж авч, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид явуулахад “Үхрийн хорт салст халуурал” өвчин болох нь тогтоогдсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл Дархан-Уул аймгийн харьяат малчныд өвчин гарсан тул аймгийн Хүнс хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газар, Мал эмнэлэг үржлийн алба хамтран шуурхай ажиллаж малчны хот, бэлчээрийн орчныг ариутгаж үхсэн малыг нь устгаж халдваргүйжүүлэх арга хэмжээ аваад байгаа юм байна. Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамжаар малын халдварт өвчин гарсан газарт өнгөрсөн сарын 31-нээс нэг сарын хугацаатай хөл хорио тогтоосон байна. Мөн Дархан сумын нутаг Хараа голын гүүрэнд хяналтын пост гарч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутгаас мал, мах, сүү зэрэг малын гаралтай бүтээгдэхүүн оруулахыг хориглосон тухай эх сурвалж мэдээллээ.
24tsag.mn