
Айлчлалын хүрээнд хоёр орны тэргүүн хамтын ажиллагааны олон баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар болжээ. Хятад, Коста Рикагийн дипломат храилцаа 2007 оноос эхэлсэн боловч хоёр тал богино хугацаанд улс төр, эдийн засгийн салбарт үр өгөөжтэй хамтран ажилласныг уулзалтын үеэр цохон тэмдэглэсэн байна.
Ноён Ши Жинпин айлчлал нь хамтын ажиллагааг дэвшилтэт шатанд хүргэнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Латин Америкийн орнуудад айлчилсныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзах аж.
Д.Идэр