Сирийн сөрөг хүчин Сири-Туркын хил давуулахаар авч явсан 400 кг тэсрэх бодимыг илрүүлсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ.

Сирийн сөрөг хүчин Сири-Туркын хил давуулахаар авч явсан 400 кг тэсрэх бодимыг илрүүлсэн талаар “Сяньхуа” агентлаг мэдээллээ. Сөрөг хүчнийхэн Баб-Эл Хавагийн хилээс Туркын өмнөд хэсэгрүү нэвтрэх гэж байсан ачааны машиныг саатуулснаар тэсрэх бодис байгааг мэджээ. Тус хилийн Хатай мужийг Сирийн сөрөг хүчин эзэлж, хяналтаа тогтоосон тул сэжигтэй хүмүүсийг шалгах эрхтэй байгаа аж.
Өнгөрсөн сарын 11-нд тус мужид хоёр машиныг дараалан дэлбэлснээр Туркын 52 иргэн амиа алдаж, 222 хүн шархадсан юм. Турк улсад Сирийн 200 мянга гаруй цагаач хоргодож байна.
Д.Идэр