зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянхонгорчууд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжиж, сонголтоо баталгаажуулна

2013-6-04
0
ЖИРГЭХ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өчигдөр буюу зургадугаар сарын 3-ны орой 17:00 цагт Баянхонгор аймгийн төвд сонгуулийн сурталчилгааны ажлаар хүрэлцэн ирлээ. Түүнийг Баянхонгор цэргийн хүрээний дайчид хүндэтгэн жагсч угтлаа. Монгол Улсын баатар Н.Жамбаагийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлснээр Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн юм.

Түүнийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, олимпийн аваргын алтан медальт, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, сумогийн их аварга Д.Дагвадорж нар дагалдан ажиллаж байна.

баянхонгор 7
 
Өмнөх сонгуулийн дэмжлэгээ баталгаажуулах ёстой гэв

    Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эхлээд Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт зочилж ажилтнуудтай нь уулзлаа. Уулзалт дээр тэрээр хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын олонх, Засгийн газар нэг багаас бүрдэж, нэг зүг рүү харж,  гар нийлэн ажиллах түүхэн нөхцөл бүрдээд байна. Улс оронд бүтээн байгуулалт өрнөж Баянхонгор аймаг л гэхэд долдугаар сард Улаанбаатартай засмал замаар холбогдох гэж байна. Энэ 2013 онд нийслэлтэй засмал замаар холбогдох зургаан аймгийн нэг нь Баянхонгор юм. 2015 он гэхэд 21 аймаг нийслэлтэй засмал замаар холбогдоно. Бүтээн байгуулалтад нэг ч өдөр, нэг ч цагийн тасалдал гаргаж болохгүй. Нүүрснээс шатахуун гаргах болон шинэ төмөр замын ажил байна. Бүтээн байгуулалт зөвхөн нийслэлд биш, аймаг, сум, баг бүрт хүрч ажиллана. Сонгуульгүй хоёр жилд их ажил бүтээх хэрэгтэй. Монгол бол нэг л нам, нэг л эрх ашиг юм. Гэр бүлээ, ажил төрлөө, аймаг, улсаа бодож сонголтоо хийгээрэй” гэлээ.

Энэ оноос аймаг, сум, багт орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр иргэд өөрсдөө мэдэж бүтээлч ажлууд хийж байгаа. Баянхонгор аймагт гэхэд л 2013 онд 12 тэрбум төгрөг хуваарилагджээ. Баянхонгорчууд УИХ, орон нутгийн 2012 оны сонгуулиар ардчиллыг дэмжсэн. Энэ дэмжлэгээ Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ч баталгаажуулна гэдгээ баянхонгорчууд илэрхийлж байв.

баянхонгор 4

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Сонгуулийн маргааш би шууд ажилдаа очиж, эхэлсэн олон ажлаа үргэлжлүүлнэ. Ажилтайгаа танилацах, мэдэх сурах гэж цаг хугацаа алдах зүйл байхгүй” гэж байв.

Төсвийн мөнгө дарга нарын тэжээл биш, иргэдэд зориулсан мөнгө

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянхонгор аймгийн иргэдтэй С.Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт драмын театрын байранд уулзлаа. Зургаан зуун хүний суудалтай танхим битүү дүүрч, суудлын өмнөх зайд хэдэн эгнээ сандал нэмж тавьж дүүргээд ч суудалгүй үлдсэн хүн олон байлаа. Цөөнгүй хүн театрын гадна талын тавцан дээр эгнэн сууж чанга яригчаар хурлыг сонсч байснаас харвал 1000 орчим хүн цуглажээ гэж харахаар байлаа. Төв талбайд “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана” гээд ардчиллын дуунууд эгшиглэж ардчиллын төлөө аймаг гэдгээ харуулж байсан юм. Уулзалтад тус аймгийн сум бүрийн төлөөлөл ирж оролцлоо.
Цугласан хүмүүс нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг маш халуун дотноор хүлээн авч, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил бол биеийн бөхөөр бус оюуны бөхөөр хийдэг ажил. Авлигагүй, архигүй нийгмийн төлөө ардчилсан Ерөнхийлөгчөө сонгоно” гэж сонгогчид хэлж байв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянхонгорын сонгогчдод хандан үг хэллээ. Тэрээр нэг ангид 50-60-аараа шахалдан сууж байгаа сурагчдын төлөө, цэцэрлэггүй гэртээ байгаа хүүхдүүдийн төлөө, тэтгэврийн мөнгө нь махны үнэд хүрэхгүй байгаа ахмадуудын төлөө ирэх дөрвөн жилд ажиллах болно. Сонгогчид хэн нэг хүнийг Ерөнхийлөгч болгох бус, Ерөнхийлөгчийн ажлыг нэг хүнээр хийлгэх гэж байгаа юм.

баянхонгор 2

Монгол Улс мөнгөтэй болж байгаа бол түүнийг ээжүүдэд, хүүхдүүдэд өгье” гэлээ. Монгол Улсын хэмжээгээр цэцэрлэгийн насны 240 мянган хүүхэд байдаг. Тэднээс 110 мянга нь цэцэрлэгт явж бусад нь цэцэрлэггүйн улмаас гэртээ үлддэг. Хүүхдээ харж 100 гаруй мянган эцэг эх гэртээ ажилгүй суудаг. Тиймээс ээж, эмээ нар ойр тойрныхоо тав, түүнээс дээш хүүхэд гэрээрээ харж, бас байгууллагууд дэргэдээ бичил цэцэрлэг байгуулж цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал болох 116500 төгрөгийг хүүхэд харсан ээжүүдэд цалин болгон өгөх замаар цэцэрлэг дутагддаг байдлыг шийдэж болно гэлээ. Улаанбаатарт 80 бага сургууль нэмж байгуулж байгаа, хөдөөд ч ийм ажил хийнэ. Нийслэлд төдийгүй орон нутагт ахмадууд, залуу гэр бүлд зориулсан түрээсийн байрууд байгуулна гэдгийг нэр дэвшигч хэлж байлаа.

Мөнгөний асуудлыг Улаанбаатарт бус, сум, баг дээр ярьж, иргэд төсвийн зарцуулалтыг шийдэж байх нь хамгийн зөв шийдвэр гэсэн юм. Баянхонгор 104 багтайгаас 24 багийн төвийг шинэчлэхээр болжээ. Хөдөөг өөрчилье гэвэл сум, багаа шинэчлэх ёстой. Даргаар дамжсан мөнгө замаасаа алга болдог. Иргэдийн мэдэлд шилжүүлсэн мөнгө ажил болдог. Төсвийн нэг ч төгрөгөөр гаднын бараа худалдан авч болохгүй. Төсвийн мөнгө бол дарга нарын тэжээл биш, иргэдэд зориулсан мөнгө. Орон нутгийг хөгжүүлэх сангийн мөнгөөр Монголын 334 сумын өнгө төрхийг өөрчилнө. Улаанбаатартай ижил үйлчилгээ авах боломжтой болгоно гэдгийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лиценз хориглох шийдвэр гаргаж 7200 лицензий

баянхонгор 3
н 50 хувийг цуцалсан. Баянхонгорын газар нутгийн найман хувь лицензтэй байсныг таван хувь болтол бууруулж чаджээ. Өмнө нь Баянхонгорын нутаг хоёр алхахад нэг нь лицензтэй байсан бол одоо есөн алхмын нэг нь лицензтэй үлджээ. Баянхонгорт үүссэн мөнгөн усны асуудлыг хамтын хүчин чармайлтаар шийдэж болно гэдгийг нэр дэвшигч хэлж байлаа.

Хэдхэн жилийн өмнө Баянхонгор аймаг төвийн эрчим хүчинд холбогдох нь асуудал байсан бол өдгөө гурваас бусад сум холбогджээ.

Тулгын гурван чулууны нэг нь сондгойрвол тогоо холбирно


Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд тулгын гурван чулууны нэгд нь сондгой чулуу ороод ирвэл тогоо холбирох тул гурвууланг нэг намаас, өөрөөр хэлбэл Ардчилсан намаас гаргаж ирэх нь чухал болохыг нэр дэвшигч ч, сонгогчид ч хэлж байсан юм. Монголыг сайн засаглалтай, авлига эрчимтэй буурч буй ардчилсан орон гэдгийг дэлхийн олон улс орчуулгагүй ойлгодог болсон. Нийт 40 цэцэрлэг, 12 сургууль, найман эмнэлэг барих мөнгийг авлигачид идэж уусан, дотроо 500 сая төгрөгтэй тэнцэх юаньтай сейф хог дээрээс олдсон нь нэг авлигачийн сандрахдаа гаргаж хаясан сейф байсан. Монгол Улс авлигатай эрчимтэй тэмцэж авлигын индексээр ганц жил дотор 26 байраар огцом урагшилсан зэргийг уулзалтын үеэр дурдаж байлаа.

баянхонгор 6

Шүүх нээлттэй болж буй, Эвлэрүүлэн зуучлах тухай хууль батлагдаж хүмүүс маргаанаа үүгээр дамжуулан зохицуулдаг болсон, шүүх хуралд иргэний төлөөлөл эрх мэдэлтэй оролцдог болсон гээд шүүхийн шинэтгэлийн хуулиудын ач холбогдлоос дурдлаа.

Мөн 2013 оны есдүгээр сарын 1-нээс төрийн бүх байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжийн данс “шилэн” болно. Өөрөөр хэлбэл, эдгээр байгууллага өдөр бүр орлого зарлагаа веб сайт, цаасан дээр ил тод бичиж нийтэд мэдээлж байхаар болсныг дуулгалаа.

Үргэлж өөрийг нь дэмжиж ирсэн баянхонгорчуудад талархаж явдгаа нэр дэвшигч Ц.Элбэгдорж илэрхийлж байв. Уулзалтын дараа иргэд сум сумаараа Ц.Элбэгдоржтой дурсгалын зураг татуулав. Орой нь Баянхонгорын залуус Ц.Элбэгдоржтой уулзаж ирээдүйн итгэл тэмүүлэл, бүтээн байгуулалтын талаар ярилцлаа. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн Баянхонгорт хийсэн уулзалтууд халуун дулаан уур амьсгалд, “Хонхны дуу”-ны аялгуутай болж өнгөрлөө.

Өнөөдөр тэрээр Говь-Алтай, Завхан аймгуудад ажиллана.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (180.149.101.104)
    Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цэгцлэх цаг болсон Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН 01 (202.9.47.132)
    ТА ХЭЗЭЭ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ ИРЭХ ВЭ?
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН 00 (202.9.47.132)
    ТА ХЭЗЭЭ АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛАХ ВЭ?
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
  • ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДЭМЖИЖ БАЙНА! (202.179.26.143)
    ЧИНГИС ХААНЫ ТЄРСЄН НУТАГ ХЭНТИЙД ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН АЗГYЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЦЭВЭР МОНГОЛ ЦУСГYЙ ХАСГУУД, ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗУУД, ХАР, ЦАГААН ААВТАЙ, ЭЭЖТЭЙ БОХИРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . ЧАНГА БИЕТЭЙ БЄХ БОЛООГYЙ СУЛ ДОРОЙЧУУД! . . . . . . . . . . . . . . . . . ДУТУУ ТЄРСЄН НАМХАН НУРУУТАЙ ЖИЖИГ БИЕТНYYД, ХYЗYYГYЙ ТАГЖГАРУУД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ЖИНХЭНЭ ЭР ХYН БОЛЖ ТЄРЄХ ХУВЬ ДУТСАН БYСГYЙЧYYД ЭМЭГТЭЙЧYYД! . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ТА БYГДИЙГ, БИДНИЙГ ЄНГЄРСЄН 20-Р ЗУУНД ХYН ТЄРЄЛХТЄН 70.000.000 ХYНИЙ АМИЙГ АЛДАН БАЙЖ ТАЯГДАН ХАЯСАН ГАДУУРХАГДАН ЗОВОХЫН АЙМШИГТ ХУВЬ ТАВИЛАН ХYЛЭЭЖ БАЙНА! . . . . . . . . . . ХYН БОЛГОНД ЭРХ ЧЄЛЄЄ, ШУДАРГА ЁС ОЛГОГЧ АРДЧИЛЛАА ХАМГААЛЦГААЯ!
    2013 оны 06 сарын 04 | Хариулах
    • ЗОЧИН 02
      БАЯРЛАА МАНАЙ НАМЫГ ДЭМЖЭРЭЙ
      2013 оны 06 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 39 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 12 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 22 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    19 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 цаг 13 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    19 цаг 28 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 35 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 4 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК