
Өнгөрсөн жил Гайтийн нутагт үнэт эрдэс байгааг анх удаа олж илрүүлсэн юм. Тус улсад одоогийн байдлаар Канадын хоёр томоохон компани алт, зэс, мөнгөний олдвор хийж байгаа аж.
10 сая гаруй хүн амтай Гайтийн эрдэс баялаг 20 тэрбум гаруй ам.долларт хүрнэ гэж тооцоолоод байна.
“Манай орон ирэх 20 жилийн дотор уул уурхайн орон болохыг зорьж байна” хэмээн хурлыг нээсэн Ерөнхий сайд Лаурент Ламоте хэлжээ. Тэрээр мөн ирэх есдүгээр сард уул уурхайн шинэчилсэн хуулийг батлахаа мэдэгджээ.
Хоёр өдрийн чуулганыг зохион байгуулах ажлыг Дэлхийн банк ивээн тэтгэсэн бөгөөд Канад, Бразиль, Гана улсын төлөөлөлгчид олноор оролцож байна.
Д.Идэр