БНХАУ энэ сарын дундуур “Шензоу 10” сансрын хөлөг хөөргөхөөр төлөвлөж байна. Өчигдөр бэлтгэл ажлын төгсгөлийн шатны ажлыг эхлүүлжээ. Төхөөрөмжийг Жиукуаны хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөх бөгөөд багийн бүрэлдэхүүнд гурван сансрын нисэгч багтаж байгаа аж. Хятадууд сүүлийн жилүүдэд сансар, одон орон судлалд илт анхаарах болсон бөгөөд 2020 он гэхэд 60 тонн жинтэй сансрын станцтай болохоор ажиллаж байгаа юм.
Д.Идэр













