Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ын энэ сарын эхний хагаст багтаан Солонгосын хойгийн асуудлаар өөрийн элч төлөөлөгчөө ОХУ-д илгээх гэж буй талаар “Итар-Тасс” агентлаг мэдээллээ. Тэрхүү төлөөлөлгч нь саяхан Солонгосын ардын армийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон Ким Кёк Сик байж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын хэвлэлд дурдсаныг иш татжээ.
Өнгөрсөн сард Ким Чен Ын Солногосын ардын армийн дэд маршал Чхве Рён Хэг Бээжинд илгээж, БНХАУ-ын тэргүүн Ши Жинпинтэй уулзуулсан юм. Улс орнуудад бие төлөөлөгчөө илгээж байгаа нь зургаан талт хэлэлцээ хийхтэй холботой хэмээн үзэж байна. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн талаарх зургаан талт хэлэлцээнд Хятад, ОХУ, АНУ, Япон улсууд холбогдоод байна.
Д.Идэр

























































