Цагаан ордон өчигдөр Турк улсын бүх намуудыг хүчирхийллээс
түдгэлзэхийг шаардаж буй өргөн хүрээний бослогын талаар санаа зовж
буйгаа илэрхийллээ.

Цагаан ордон өчигдөр Турк улсын бүх намуудыг хүчирхийллээс түдгэлзэхийг шаардаж буй өргөн хүрээний бослогын талаар санаа зовж буйгаа илэрхийллээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жэй Карней “Бид Турк улсад болж буй үйл явдлыг санаа зовон ажиглаж байна. Америк орон үзэл бодлоо илэрхийлэх, цуглан нэгдэх, энх тайвнаар жагсах эрх чөлөөг ардчиллын үнэт зүйл хэмээн үздэг” гэжээ.
Өчигдрийн байдлаар жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний улмаас 173 хүн хүнд гэмтээд байгаа юм. Тус улсын эрх баригчид Гези цэцэрлэгт хүрээлэнгийн моддыг үндсээр нь булгалж газар дээр нь худалдааны төв барих шийдвэр гаргасан нь 2000 гаруй хүнийг жагсахад хүргэсэн байна.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)