
Сирийн чөлөөт армийн тэргүүн, генерал Салем Идрис “Телеграф” сонинд ярихдаа Их Британи Сири улсад Европын холбоо зэвсгийн хоригоо арилгасныг үл харгалзан биднийг зэвсгээр хангахаас татгалзсан хэмээжээ. Тэрээр “Бидэнд ямар ч баталгаа алга. Их Британи зэвсэг нийлүүлнэ хэмээн бидэнд амласан ч хориг цуцлагдсаны дараа сураггүй болсон” хэмээн ярьжээ.
Мөн ОХУ болон Иранын Хезболлах бүлэглэл Башар Ал Ассадыг зэвсгээр хангаснаас болж сөрөг хүчин дайнд ялах боломжгүй болоод байгаа хэмээгээд сөрөг хүчинд хамгийн ихээр хэрэгтэй зүйл бол дээд зэрэглэлийн танк эсэргүүцэх зэвсэг гэжээ.
Д.Идэр