Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоотой хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт зочид буудал, дэн буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэнд зориулж мэргэжил сурталчлах өдөрлөг, сургалтыг зохион байгуулав.Албаны эх сурвалжийн мэдээлснээр, дүүргийн зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээ чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломжийг олгоход энэхүү өдөрлөг, сургалтын зорилго оршсон аж. Сургалтад дүүргийн шилдэг 32 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан бөгөөдзочид буудлын үйлчилгээний стандарт шаардлага, түүний хэрэгжилтийг бодитоор үзүүлж тайлбарласан байна.



















































