зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан боллоо

2013-6-04
0
ЖИРГЭХ

9559891c5462492574c4f1585b269ca5    Олон улсын хоршооллын холбооны Ази, Номхон далайн бүсийн “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг Бүсийн холбоо, Хөдөлмөрийн яам, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран Улаанбаатар хотноо 2013 оны 6-р сарын 3-наас 7 –ны хооронд  зохион байгуулж байна. Арга хэмжээ өнөөдөр “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” хуралдаанаар эхэллээ. ХуралдаандХөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Сарангэрэл, М.Батчимэг нарийн төрийн түшээд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.  

  Мөн Олон улсын Хоршооллын Алянсын гишүүн  хоршооллын байгууллага, хоршоодын удирдлагууд, Бүсийн захирал,  Жэндерийн хөтөлбөр, харилцаа холбооны зөвлөх, Монгол талын төлөөлөгчид, албаны хүмүүс, хоршоологчид болон Энэтхэг, Солонгос, Индонез, Нипал, Хятад, Филлипин, Монгол гэсэн 7 орны төлөөлөл оролцлоо.

Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын Засгийн газар, Олон улсын байгууллагаас хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг манай улсын хоршооллын байгууллагууд дэмжиж, хоршооллын хөдөлгөөний хүрээг тэлэх,  хоршоодын чадавхийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан  ажиллаж байгааг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна.Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нэгээхэн чухал хэсэг нь  хоршоолол, хамтын хөдөлмөрийн асуудал бөгөөд манай оронд хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлж хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг их юм. Дашрамд дурдахад улсын нийт хүн амын 50.4 хувь, ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсдын 58 хувь, жижиг, дунд бизнес, өрхийн үйлдвэрлэгчдийн бараг 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ер нь эмэгтэйчүүд хамгийн хариуцлагатай, бүтээлч, хүсэл тэмүүлэлтэй,санаачилгатай, ар гэрийнхээ төдийгүй нийгмийн амьдралд санаа тавьж, засч залруулахын төлөө явдаг хүмүүс байдгийг онцлон, ажилдаа хариуцлагатай ханддаг эмэгтэйчүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлэхийн  ялдамд цаашид Хоршоологч эмэгтэйчүүд өөрсдийн улсдаа манлайллыг бий болгож хамтдаа хөгжихийг уриалж байна” гэлээ.  

  Мөн АНДБ-н Жендэрийн хөтөлбөр, харилцааны зөвлөх Савитри Синг“Жендэрийн асуудал болон АНДБ-н хоршооллын салбарт эмэгтэйчүүдийн байдал” сэдвээр илтгэл, МХҮНХ-ны Тэргүүлэгч Ц.Алтантуяа Монголын хоршооллын хөдөлгөөний танилцуулга, “Хоршооллын салбарт эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь- сайн туршлага” сэдвээр илтгэл тавьж, санал солилцлоо.

  “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт арга хэмжээг өөр өөр орнуудын хоршоологчдод хамтын бизнесийн боломжийг бий болгох, туршлага солилцох үндэс, нөхцлөөр хангах, Монгол орны хоршоодын сайн туршлагатай хүйсийн тэгш байдалд чиглэсэн  туршлага судлах, Монгол орны хоршоодын гишүүдэд бусад улс, орны хоршоологчидтой харилцах, тэдний туршлагаас суралцах боломжийг олгох зорилгоор зохион байгуулж байгаа юм.

  Арга хэмжээний хүрээнд “Хоршооллын бизнест эмэгтэйчүүдийн үүргийг нэмэгдүүлэх нь” сэдэвт хуралдаан, Монголын хөдөөгийн хоршооны бизнестэй танилцах, эмэгтэйчүүдтэй болон хоршооны хөгжлийн байгууллагуудтай уулзах аялал, уулзалтууд зохион байгуулагдах юм. Олон  улсын Хоршооллын Холбоо нь бие даасан, төрийн бус байгууллага бөгөөд 1895 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн хоршоодыг нэгтгэсэн, тэднийг төлөөлж тэдэнд үйлчилдэг дээвэр байгууллага юм. ОУХХ 1946 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “зөвлөх статус”-тай анхны төрийн бус байгууллагуудын нэг болсон. ОУХХ-ны гишүүнчлэл нь 100 орны 1 тэрбум хүнийг хамарч, хөдөө аж ахуй, банк, санхүү, худалдаа, эрүүл мэнд, барилга, даатгал гэх мэт эдийн засгийн бүхий л салбарын олон улсын болон үндэсний хоршооллын байгууллагуудаас бүрддэг. Үйл ажиллагаагаа  иргэд, төр засаг, орон нутгийн болон олон улсын байгууллагуудад хоршооны талаарх мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хоршоо хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, гишүүд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох, сурталчлах болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэгт чиглүүлдэг.

Африк, Америк, Ази-Номхон далай Европ дахь бүсийн төвүүд болон дараах салбар  холбоодоороо дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг.

·  Олон улсын ХАА хоршооллын байгууллага – ICAO

·  ОУ-ын Хоршооллын банкны холбоо - ICBA

·  Дэлхийн хэрэглэгчдийн хоршооллын байгууллага CCW

·  ОУ-ын загасчдын хоршооллын байгууллага - ICFO

·  ОУ-ын эрүүл мэндийн хоршооллын байгууллага- IHCO

·  Олон улсын орон байрны хоршоодын байгууллага – ICA Housing

·  ОУ-ын хоршоо ба хамтарсан даатгалын холбоо - ICMIF

·  ОУ-ын үйлдвэрлэл, гар урлал болон үйлчилгээнийхоршоодын байгууллага CICOPA

·  ОУ-ын аялал жуулчлалын холбоо TICA

Ази-Номхон далайн бүсийн төв нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Энэтхэг улсын Шинэ Дэли хотод байрладаг байна.
Хөдөлмөрийн яамны Хэвлэл мэдээллийн алба.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 36 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    18 цаг 9 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    18 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 58 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    19 цаг 10 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    19 цаг 25 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    19 цаг 32 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    20 цаг 0 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК