Өчигдөр өглөө ОХУ-ын Москва хотын Кремлийн ойролцоо метроны хонгилд
гал гарснаар 59 хүн эмнэлгийн тусламж авчээ. Энэ талаар тус улсын Онцгой
байдлын албаны сайд мэдээлсэн бөгөөд дээрх хүмүүсийн 11 нь эмнэлэгт
хүргэгдсэн байна.

Өчигдөр өглөө ОХУ-ын Москва хотын Кремлийн ойролцоо метроны хонгилд гал гарснаар 59 хүн эмнэлгийн тусламж авчээ. Энэ талаар тус улсын Онцгой байдлын албаны сайд мэдээлсэн бөгөөд дээрх хүмүүсийн 11 нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Метроны хонгилд аюулын дохио илгээснээр 4500 зорчигчийг шилжүүлж чадсан байна. Цахилгааны утсанд гал гарсан нь түймэр үүсэх шалтгаан болсон хэмээн үзжээ. Гал унтраах албаныхан түймрийг амжилттай унтраасан ч Охотный Рядын ойролцоох туннель нь хамгийн хуучны сүлжээнүүдийн нэг учраас дахин аюул үүсэх магадлалтайг анхааруулжээ.
Д.Идэр