
Үерийн улмаас Германд 25 мянга, Чехд 20 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд дээрх орнуудын бүс нутгуудын ихэнхид нь онц байдлыг зарлаад байна. Мөн Чех, Герман, Австри улсуудад үерийн улмаас 13 хүн амиа алдсан нь найм нь Чехийн иргэн аж.
Германы канцлер Ангела Меркель үерийн хохирогсдод 100 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. Үерт автсан орнуудын онцгой байдлын алба болон сайн дурынхны нэгдэл орон гэрээ алдсан хүмүүст туслаж байгаа юм.
Ирэх амралтын өдрүүдэд дахин аадар бороо орно хэмээн мэдээлж буй нь эрх баригчдын санааг улам зовоож байна. Данубе голын усны түвшин дахин нэмэгдвэл Словакын хотууд үерт автах нь тодорхой болжээ.
Д.Идэр





