
Хуулийн байгууллагууд түүний 2004 онд Виржин аралд байгуулсан дансыг зөвхөн өөрийгөө бус ерөнхийлөгч асан аав болон гэр бүлийнхнийгээ татвараас бултуулах зорилгоор байгуулсан хэмээн үзэж байна.
Хуульчид энэхүү хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгчийн дутаасан татварын хэмжээг 167.2 тэрбум вон буюу 149.3 сая ам.доллар хэмээн тогтоожээ.
Ерөнхийлөгчийн ууган хүү Чун Жай Күк “Sigongsa” нэрт оффшор компанийхаа захирал төдийгүй хувь эзэмшигчээр өөрийгөө бүртгүүлжээ. Тэрээр нууц дансных нь талаар асуухад эцэгтэй нь энэ компани ямар ч хамаагүй бөгөөд татвараас зугтах зорилгогүй хэмээн мэдүүлсэн байна.
Чун Жай Күкийн 2004 онд оффшор компани байгуулсан хугацаа нь мөн онд түүний дүү Чун Жай Ёнг 16.7 тэрбум воны татвараас бултсан хэргээр баривчлагдсанаас сарын дараа болсон хэрэг байв.
Эцэг Чун До Хван нь 1979 онд цэргийн хүчнийг эзлэн авснаар 1980-1988 онд ерөнхйилөгчийн алба хашжээ. Тэрээр их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр албанаасаа халагдсан байна.
Д.Идэр
Зурагт: Ерөнхийлөгч асан Чу До Хван ууган хүү Чун Жай Күкийн хамт.
Сэтгэгдэл (1)