
Хойд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэгийн төв хорооны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр шашны нэрийн дор Өмнөд Солонгосын хүний наймааны худалдаачид залуучуудыг олноор хулгайлж, тэдний эсрэг хийж болох бүхий л аймшигт зүйлүүдийг хийж байна гэжээ.
Өмнөд Солонгос Пхеньяныг Лаост баригдсаныхаа дараа эх орондоо буцаагдсан есөн “урвагчийн” аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг анхааруулсны хариуд ийнхүү мэдэгдлээ хэмээн “Сяньхуа” агентлаг бичжээ. Хойд Солонгосын 15-23 насны есөн иргэн өнгөрсөн дөрөвдүгээр сард эх орноосоо дүрвэж Хятадаар дамжин Лаост очоод баригдсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)