Хоёр Солонгосын үйлдвэрлэлийн хамтын бүс “Кайсон”-д Хойд Солонгос хориг
тавьснаар үйл ажиллагаа нь бүрэн зогсоод долоо хонож байгаа. Харин энэ
долоо хоногийн эхээр Хойд Солонгос Өмнөдөд үйлдвэрлэлийн бүсийн талаар
хэлэлцэх санал тавьсныг зөвшөөрчээ.

Хоёр Солонгосын үйлдвэрлэлийн хамтын бүс “Кайсон”-д Хойд Солонгос хориг тавьснаар үйл ажиллагаа нь бүрэн зогсоод долоо хонож байгаа. Харин энэ долоо хоногийн эхээр Хойд Солонгос Өмнөдөд үйлдвэрлэлийн бүсийн талаар хэлэлцэх санал тавьсныг зөвшөөрчээ.
Хойд Солонгосын хилд байрлах 2003 онд байгуулагдсан “Кайсон” үйлдвэрлэлийн бүс нь тус улсын хувьд ихээхэн ашиг өгдөг бүс билээ. Гэсэн хэдий ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Солонгосын хойгийн байдал хурцадсанаас Хойд Солонгос Өмнөдийн 120 үйлдвэрийн 53 мянган ажилтанг тус бүсээс гарахыг шаардсан юм.
Уулзалтыг хараахан товлож амжаагүй байна. Гэсэн хэдий ч хоёр Солонгосын итгэлцлийг сайжруулсан алхам болно хэмээн үзэж байна.
Д.Идэр