1994 онд авто осолд орон, хүнд хагалгаа хийлгэж амь аврагдаж байсан, Калининградчуудын хайртай эмэгтэй, Оросын тэргүүн хатагтай Людмила Путина ихэнх хүмүүсийн хувьд “үл үзэгдэгч” болоод удаж байна. Тэгвэл өнөөдрийн шуугиант мэдээ түүний тухай дахин хэвлэлийн хуудаснаа бичихэд хүргэлээ. Учир нь тэрээр энэ өдрөөс эхлэн ОХУ-ын тэргүүн хатагтай байхаа больж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 30 гаруй жил ханилсан ханиасаа салж байгаа юм. Сүүлийн үед хамтдаа явж үзэгдэх нь ховордсон хос хэдхэн цагийн өмнө телевизээр салж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Өчигдөр орой ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин улсынхаа телевизэд ярилцлага өгсөн байна. Сэтгүүлч түүнээс "та хоёр хамт амьдрахаа больсон гэдэг үнэн үү" хэмээн асуухад 61 настай Ерөнхийлөгч “Тийм ээ. Үнэн. Бид энэ шийдвэрийг хамтдаа гаргасан” гэж хариулжээ.
Хэдхэн сарын өмнө В.Путиныг Италид айлчлах үед нэгэн эмэгтэй сэтгүүлч “Таныг Сильвио Берлускони шиг эхнэрээсээ салсан хэмээн сонслоо. Энэ үнэн үү” гэж асуухад В.Путин ихэд уурлаж, "Чиний хэлсэн зүйлд ямар ч үнэн үгүй. Миний хувийн амьдралд хов живээр оролцох гэсэн оролдлого их байдаг" хэмээн хэлж байсан удаатай.
Людмила Путина гэж хэн бэ? Калининградаас гаралтай энэ эмэгтэй Путинтэй танилцах үедээ Калининградын нисэх хүчинд онгоцны үйлчлэгчээр ажилладаг байжээ. Людмилагийн дурсамжаас сонирхож байхад, тэрээр нэг удаа Ленинградад гурав хоног ажлаар очоод байхдаа анх Путинтэй танилцсан байна. Түүнтэй хамт очсон найз бүсгүй нь тэнд танилтай байсан ба Путин тэр танилынх нь найз байж таарчээ. Ингээд залуус танилцан, Ленинградад гурван өдөр театрт тоглолт үзэн, цагийг зугаатай өнгөрүүлсэн байна. Тухайн үед Путин Улсыг аюулаас хамгаалах газарт тагнуулчаар ажилладаг, үзвэрийн билет зэргийг хаанаас ч олчихоор, тогтсон нөлөө бүхий ажилтай залуу байжээ.
Гэхдээ их даруухан, хэний ч нүдэнд торохооргүй, энгийн нэг туранхай шар залуу байсан аж. Люда ч хамгийн анх түүнийг хараад огт тоогоогүй юм байх. Хэтэрхий даруухан, бараг ядуу ч гээд хэлчихээр сүр золбоогүй хувцасласан, байдаг л нэг залуу. Харин танилцаад, дотносоод ирэхийн цагт түүнд хүнийг өөртөө татах сайн чанарууд байгаа нь мэдэгдэж эхэлсэн байна. Ингээд танилцсанаас хойш гурван жил гаруйн дараа тэд гэрлэцгээжээ. Удалгүй 1985 онд анхны охин Маша нь мэндэлж, түүнтэй тэрсхэн дүү охин Катя нь Путиныг БНАГУ-ын Дрезденд ажиллаж байхад төрсөн аж. 1986 онд тэд Германд очих үед Люда их сургуулиа төгсчихсөн, Маша нь нэг ойтой, хоёр дахь хүүхдээ "олчихсон" байжээ.
Тэд хамтдаа харагдсан хамгийн сүүлийн зураг: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр
ОХУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин сонгуулийн өдөр саналаа өгөхөөр ирэхдээ хуучин эхнэр Людмилагаа дагуулан ирсэн билээ. Людмила, Путин хоёр тусдаа амьдрах болсон гэх цуу яриа гарснаас хойш анх удаа олон нийтийн өмнө хамтдаа гарч ирсэн тохиолдол энэ байлаа. Тиймээс хүмүүс В.Путинг хуучин эхнэртэйгээ эргэж нийлэх гэж байна хэмээн таамагласан. Гэвч энэ бол Путин эхнэртэйгээ эвлэрснийх биш сонгуульд нэр хүндээ өсгөх арга байжээ. Өдгөө 61 настай Путин сонгуульд ялахын тулд гэр бүлийн хувьд тогтвортой байр суурь харуулахыг хэрэгтэй гэж үзсэн бололтой. Гэсэн ч сонгуульд санал өгөхөөр ирсэн эхнэр нөхөр хоёр хүйтэн хөндий харьцаатай байгаа нь илт байсан юм.
“В.Путин иргэний үнэмлэхээрээ, Людмила шилжүүлгийн үнэмлэхээр санал өгсөн нь тэр хоёр нэг газар хамт амьдрахгүй байгааг нотолсон юм. Санал өгсөнийхөө дараа Путин эхнэртэйгээ гар барихыг хүссэн боловч Людмила татгалзав. Ямар ч эр нөхөр эхнэртэйгээ ингэж гар барьдаггүй билээ. Улс төрийн хэлэлцээ хийж дууссан биш дээ. Хуучин эхнэрийн харц хүртэл гунигтай” хэмээн хэвлэлүүд бичиж байлаа.
Оросын шинэ тэргүүн хатагтай хэн байх вэ? В.Путин Алина Кабаева гэдэг алдарт гимнастикчинтай холбогдоод удаж байгаа. Тэрээр 2007 онд 56 настай Путин 50 настай эхнэрээ 24 настай залуухан эмэгтэйгээр сольсон юм. Тэр бүү хэл дундаасаа хүүхэдтэй болсон гэлцэж байсан билээ. Мөн өөрийн хувийн зурагчин Яна Лапиковатай нэр холбогдоод амжсан. Гэвч цуу яриа зарим талаар улс төрийн зорилго агуулж байх нь олонтоо тул тэр бүр итгээд байх хэцүү.


Д.Идэр
www.24tsag.mn
www.24tsag.mn


























































Сэтгэгдэл (11)