Палестины шинэчлэлийн Засгийн газрынхан өчигдөр тангараг өргөлөө. Палестины үндэсний засаг захиргааны 15 дахь Засгийн газрын тангараг өргөх арга хэмжээ тэргүүн Махмуд Аббасын өргөөнд болсон байна. Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас хэдхэн хоногийн өмнө шинэ Ерөнхий сайдыг томилсон юм. Тэрээр өмнөх Ерөнхий сайд Салем Фаядугийн оронд Британид боловсрол эзэмшсэн Палестины их сургуулийн ректор, бие даасан улс төрч Рами Хамдаллег сонгосон байна.
55 настай Рами Хамдалла нь Палестины Сонгуулийн төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.
Д.Идэр





































































