Эдинбургийн гүн, Элизабет хатны 91 настай нөхөр хунтайж Филип эмнэлэгт хүргэгдсэн талаар Букингхэм ордон мэдээллээ. Тэрээр Лондонгийн нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн хагалгаанд орохоор болжээ. Ордны мэдээлснээр хунтайж эмнэлэгт хоёр долоо хоногийн турш эмчлүүлэх аж. Хунтайж Филип энэ сарын аравны өдөр 92 насыг зооглох юм. Британы хаан ширээнд хамгийн удаан хугацаагаар заларч буй хүмүүсийн нэг Филипийн бие сүүлийн жилүүдэд муудах болсон байна. Тэрээр сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа эмнэлэгт хэвтсэн бөгөөд төрийн олон чухал арга хэмжээнд оролцож чадаагүй аж.
Д.Идэр

























































