Францын ажилгүйдлийн түвшин энэ оны эхний улиралд 10.4 хувьд хүрчээ.
Энэ сүүлийн 15 жилд буюу 1998 оноос хойшхи Францын ажилгүйдлийн түвшний
хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Францын ажилгүйдлийн түвшин энэ оны эхний улиралд 10.4 хувьд хүрчээ. Энэ сүүлийн 15 жилд буюу 1998 оноос хойшхи Францын ажилгүйдлийн түвшний хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.
Тус улсын Үндэсний статистикийн агентлагийн мэдээлснээр Францын арлуудыг оролцуулан ажилгүйдлийн түвшнийг тооцоолбол 10.8 хувь хүрсэн гэжээ. Тайланд дурдсанаар өнгөрсөн сард Францын дотоодын нийт бүтээгдэхүүн 0.2 хувиар буурсан байна. Шинжээчид Францын хөдөлмөрийн хуулийг шинэчилж, хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт хийх ёстой хэмээн зөвлөж байна.
Д.Идэр