
Индонезийн төлөөлөгчид тус улсад исламын шашны хатуу дэг жаягтай олон хүмүүс, бүлэг байдаг учраас ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй хэмээн өчигдөр тайлбарлалаа. Тиймээс 130 гаруй орны миссүүд бүгд Индонезийн үндэсний саронг хэмээх хувцсыг өмсөх ёстой болжээ.
Саронгтой үзүүлбэр Бали хотын аралд болох бөгөөд “Дэлхийн мисс” тэмцээний сүүлийн шат ирэх есдүгээр сарын 28-нд нийслэл Жакарта хотноо үргэлжлэх аж.
“Дэлхийн мисс” байгууллага ч мөн энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрч 137 оролцогчдыг бикини өмсөх ёсгүй хэмээн шаардаж байна. Тус байгууллагын тэргүүн Жулия Морлей “Бид дэлхийн хамгийн нөлөө бүхий исламын шашинт орны эмзэг асуудлыг ойлгох хэрэгтэй” хэмээн хэлжээ.
Лэди Гага, Женнифер Лопез зэрэг дэлхийн одод ч хэтэрхий задгай хувцасласныхаа төлөө тус улсад тоглолтоо цуцлахад хүрч байсан юм.
Д.Идэр