Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өчигдөр орой эх орондоо ирсэн
байна. Харин ирэх үеэр нь нисэх буудлаас Улсын мөрдөн байцаах газрынхан
албадан саатуулжээ.

Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өчигдөр орой эх орондоо ирсэн байна. Харин ирэх үеэр нь нисэх буудлаас Улсын мөрдөн байцаах газрынхан албадан саатуулжээ. Тэрбээр өчигдөр орой 22.15 цагт “Korean Air” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо иржээ. Түүнийг УМБГ-ын ажилтнууд албадан саатуулж, ИНЕГ-ын харьяа Цагдаагийн хэлтэст түр саатуулж байгаад шөнийн 01.40 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр анги руу авч явсан байна.
Хүүгийнх нь гэрээс алдагдсан сейфтэй их хэмжээний мөнгөний хэрэгтэй холбоотойгоор түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан. Харин өнгөрсөн пүрэв гаригт Н.Хүрэлбаатарын бие төлөөлөгч мэдээлэл хийж, Сингапурт олон улсын хуралд оролцож байгаа, зургадугаар сарын 7-нд эх орондоо ирнэ хэмээн мэдэгдсэн билээ. Ийн тэрээр амласан хугацаандаа ирсэн хуулийнхан түүнийг албадан саатуулжээ.
Сэтгэгдэл (5)