Өмнөд Африкийн удирдагч асан 94 настай Нелсон Мандела дахин эмнэлэгт хэвтжээ. Өнгөрсөн оны 12-р сард цөсний чулуу авахуулах мэс засалд орсноосоо хоёр тэрбээр хоёр дахь удаагаа эмнэлэгт хэвтсэн нь юм. Тэрбээр хоёр өдрийн өмнө нийслэл Преториа хотын төв эмнэлэгт хэвтжээ. Өчигдөр албаны хүмүүс түүнийг уушигны хатгалгаанаас болж амьсгалахад хүндрэлтэй болсныг дуулгасан байна. Харин эмч нар түүний биеийн байдалд бага зэрэг өөрчлөлт орж, тогтворгүй болсон тул хэвтэж эмчлэх шаардлагатай болсон гэжээ.2004 оноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохоо больсон Нелсон Мандела уушигны халдвар болон цөсний чулууны улмаас 12 сарын эхээр хагалгаанд орж, юм ярьж чадахгүй болтлоо доройтож байсан юм.
Нелсон Мандела Өмнөд Африкийн бүрэн төлөөллийн ардчилсан сонгуулиар сонгогдсон анхны ерөнхийлөгч юм. Өмнөд Африкийн шүүхээс түүнийг арьс өнгөөр ялгавардан гадуурхахын эсрэг хөдөлгөөнийг толгойлж байхдаа хорлон сүйтгэх ажиллагаа болон бусад гэмт хэрэг үйлдсэн хэмээх шүүхийн шийдвэрийн дагуу Мандела шоронд 27 жил хоригдсон юм. 1990 оны 2-р сарын 11-нд шоронгоос суллагдсаныхаа дараа Мандела эвлэрэл, хэлэлцээг дэмжиж, Өмнөд Африкийн олон арьстны ардчилал руу шилжих шилжилтийг удирдахад хувь нэмрээ оруулжээ. Мандела 40 гаруй жилийн дотор 100 гаруй шагнал авснаас хамгийн нэр хүндтэй нь 1993 оны Нобелийн энхтайвны шагнал юм.

























































