
Мексикийн нийслэл Мехико хотод зуу, зуун нүцгэн дугуйчид Дэлхийн нүцгэн дугуйчдын өдрийг тэмдэглэлээ. Хэдэн жилийн өмнөөс дугуй унахын сайн талыг сурталчилах, шатахууны хэрэглээг багасгахад хувь нэмэр оруулах зорилгоор Канадад энэ өдрийг тэмдэглэж эхэлжээ. Одоо бол жил бүр өөр, өөр улсад тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Гэсэн ч зохион байгуулагчид нүцгэн дугуйчдын аюулгүй байдалд ихэд санаа зовох болсон байна. Учир нь Мехико зэрэг дэд бүтэц муу хөгжсөн оронд дугуйчид авто тээврийн осолд орох магадлал өндөр байгаа аж.
Өдөрлөгт оролцсон дугуйчин Иованаа Флойд "Мехико хотод дугуй унана гэдэг хар дарсан зүүд шиг түгшүүртэй юм. Бид өглөө гэрээсээ гараад эргэж ирэх эсэхээ мэдэхгүй шүү дээ гэжээ.
Уг парадад 300 гаруй дугуйчин оролцсон гэж хотын хэвлэл мэдээлсэн байна.
Сэтгэгдэл (1)