зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд айлаас гал, түлшээ гуйхгүй цаг ирнэ

2013-6-09
0
ЖИРГЭХ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж зургадугаар сарын 7-ны үдээс өмнө Завхан аймгийн Тосонцэнгэл суманд сурталчилгааны ажлаа хийлээ. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, УИХ-ын даргын зөвлөх, Завхан аймгийн Ардчилсан намын дарга З.Нарантуяа нар тус суманд хамт ажиллалаа.

Цагтаа орон нутгийн хотын зэрэглэлтэй, Мод боловсруулах үйлдвэртэй байсан Тосонцэнгэл суманд орон нутгийн сонгуулиар Ардчилсан намынхан ялжээ. Өнгөрсөн дөрвөн жилд Төрийн тэргүүнээр ажиллахдаа хийсэн ажлаа тайлагнаж, сонгогчид итгэл үзүүлбэл ирэх дөрвөн жилд хийх ажлаа ярьж яваа нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг Тосонцэнгэл сумын Ардчилсан намынхан Дархан уулынхаа оройд намыхаа тугийг мандуулж, жагсч угтлаа. Сумын спортын цогцолборт болсон иргэдийн уулзалтад Завхан аймгийн Их-Уул, Нөмрөг, Тэлмэн зэрэг зүүн сумдын иргэдийн төлөөлөл ирж оролцсон юм.

монголчууд

Завхан аймагт цахилгаан, эрчим хүчний гачигдалтай олон жил болсон түүх бий. Баруун зарим аймаг одоо ч гаднаас цахилгаан, эрчим хүч авч байгаа.  Тэгвэл Монгол Улсад бүтээн байгуулалт эхэлж буй энэ үед нүүрсний арвин их нөөцтэй Монгол Улс айлаас гал, түлш гуйхааргүй цаг ирж явааг нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлж байлаа. Нүүрснээс цахилгаан, эрчим хүчний эх үүсвэр гаргадаг Хятад зэрэг орны туршлага бий. Ийм аргаар хоёр жилийн дотор цахилгааны гачаалаас гарч болно гэдгийг тайлбарлаж байв. Орон нутаг хөгжүүлэх сангаас Тосонцэнгэл суманд 407 сая төгрөг ногджээ. Үүгээр сум орноо хөгжүүлэх төсвийг иргэд өөрсдөө боловсруулан хэрэгтэй ажилдаа хөрөнгө оруулах эрхтэй болсондоо иргэд ам сайтай байв. 
 
     Иргэдтэй уулзах үеэрээ нэр дэвшигч Ц.Элбэгдорж хуучин хот байсан, өдгөө 10 шахам мянган хүн амтай Тосонцэнгэл сумыг дахин хот болгох боломж байгааг хэлж, иргэд талархан хүлээж авлаа. Тус сумын уугуул Шагж гэж их хүчтэн 1920-иод оны үед байжээ. Улсад дөрөвхөн удаа барилдахдаа нэг түрүүлж, хоёр үзүүрлэсэн энэ бөх харамсалтай нь 1930-аад онд хэлмэгдэн насан өөд болсон байна. Түүнд үндэсний бөхийн аварга цолыг нөхөн олгох шийдвэрийг Үндэсний бөхийн холбоо гаргасныг нэр дэвшигч Ц.Элбэгдорж мэдэгдэж, тус сум аваргатай болсон бэлгэшээлт үйл явдал тохиов.

монголчууд
Оюутан залуус үндэсний тэтгэлэг 70 мянган төгрөг сар бүр олгодог болсон нь хөдөө орон нутгийн оюутнуудын амьжиргаанд ихээхэн нэмэр болдог, мөн дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд тэнцэн суралцвал төрөөс дэмжлэг үзүүлэх зарлиг гаргасныг нь залуус дэмжиж байсан бол малчныг мэргэжил хэмээн үзэж энгэрийн тэмдэг, дипломтой, малчин өрхийг аж ахуйн нэгж хэмээн үзэж тамга тэмдэгтэй болгож эхэлснийг малчид урамтай хүлээн авч буйгаа мэдэгдэж байв.
Завхан аймаг олон хутагт, хувилгаадтай, олон лам хувраг 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг. Тэгвэл Ц.Элбэгдорж 1996-2000 онд УИХ-ын дэд дарга, УИХ дахь олонхийн бүлгийн дарга байхдаа хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл садан, Монголын ард түмнээс төрийн нэрийн өмнөөс уучлалт гуйж, хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөн олговор өгч эхэлснийх нь төлөө талархаж явдгаа ч зарим хүн илэрхийлж байсан юм.
 
    Төсвийн эрхээс гадна хэрэгтэй боловсон хүчнээ өөрөө мэдэж томилох эрхийг суманд өгөхөөр болж байгаа, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар нэгэн зүгт харж, тулгын гурван чулуу шиг тэгш хэмтэй байвал төрийн нуруу төвшин, бүтээн байгуулалт эрч хүчтэй өрнөнө гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ярьж байлаа.
 
монголчууд
Уулзалтад оролцсон иргэд түүний авлигын эсрэг, архины эсрэг хийж буй тэмцлийг дэмжиж,  Монгол Улс даяараа нэг л нам. Түүний “гишүүн” нь Монгол Улсын 2,9 сая ард түмэн. Би тэднийг алагчлалгүй бүгдийг төлөөлж төрд ажиллана гэсэн үгийг дэмжиж байлаа. Архигүй аян өрнөснөөс хойш сумын төвийн энд тэнд гуйвж явдаг байсан залуус байхгүй болсонд иргэд ам сайтай байв. Улсын хэмжээнд 2009 онд архины 184 үйлдвэр байсныг 66 болгон цөөлж, спиртийн 21 үйлдвэр 11, пивоны 41 үйлдвэр 18 болж, өнгөрсөн жил л гэхэд архины 25 үйлдвэр, 2013 онд 10 үйлдвэр хаагдсан бол тун удахгүй найман үйлдвэр зөвшөөрлөө цуцлуулахаар болсныг сонссон иргэд талархан хүлээж авлаа.

Аймгийн алдарт уяач н.Шагдарсүрэн аймаг, сумын наадамд уяж сойдог сартай хүрэн морио нэр дэвшигч Ц.Элбэгдоржид бэлэглэснээр тус суманд хийсэн уулзалт өндөрлөв.
 
Хоймор нутгийнхан ардчиллын алтан хараацай Эбигээ дахин сонгоно

Мөн өдрийн их үдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймгийн төв Мөрөнд хүрэлцэн ирэв. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нар түүнийг Хөвсгөл аймагт дэмжин ажиллалаа.

1990 оны цагаан морин жилийн хувьсгалын эхэнд хөдөө орон нутгаас Ховд, Хөвсгөл хоёр аймаг ардчиллыг анхлан дэмжиж, Хөвсгөлд болсон ардчиллын төлөө өлсгөлөнд оролцогсдыг дэмжихээр Ц.Элбэгдорж, С.Зориг нар нийслэлээс Мөрөнд очиж, Ц.Элбэгдорж их улс төрд орох их гарааныхаа шанг Монголын хоймор нутагт татаж байсан дурсамжаас түүний сурталчилгааны ажил эхэлсэн юм.

монголчууд
 
Хөвсгөл цэргийн хүрээний хүндэт харуул жагсч, Манжийн эсрэг эх оронч тэмцлийн манлайлагч, Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөсний дараа иргэдтэй мэндчилэв. Чингүнжавын талбайг тойрон эгнэсэн иргэд түүнийг дэмжиж, ялна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм Үүний дараа аймгийн Хөгжимт жүжгийн театрт иргэдийн уулзалт эхэллээ. Аймагт тулгарч буй асуудал гэвэл аймгийн Засаг даргаа одоо болтол томилж чадалгүй хуучин Засаг дарга Л.Цэрэнжав нь ажлаа тав дахь жилдээ хийж байгаа явдал юм. ИТХ-д ч маргаан үргэлжилж буй. Аль аль нь шүүхийн шатанд шийдвэрлэгдэж байгаа бөгөөд ингэлээ гээд ажлаа цалгардуулалгүй шинээр томилогдох даргад нь хүлээлгэж өгнө гэдгээ Л.Цэрэнжав хэлж байлаа.

Уулзалтын үеэр хөндөгдсөн хамгийн гол асуудал нь газрын тухай байв. Хөвсгөл аймаг газар нутгаа ашигт малтмалын дайралтын хөлд харьцангуй бага өртүүлснээрээ гавьяатай хүмүүс. Тус аймгийн газар нутгийн таван хувь ашигт малтмалын лицензэд өртөөд байсан бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лицензэд хориг тавьсны дараа 3,5 хувь нь лицензтэй үлджээ. Улаан-Уулд алт ухаж байсан нинжа нарыг цэгцэлж байгаа аж.

монголчууд
 
 
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Мөрөнд суурин амьдралын нөхцөл чухал. Газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ. Нийслэлд олон давхар орон сууцны барилгуудын дорх газрыг оршин суугчдад нь өмчлүүлнэ. Хэрэв тэр барилгыг нураалаа гэхэд дорх газрын үнэд нь дүйлгэн буурин дээр нь барих барилгаас хувь хүртэх боломжтой. Газар бол хэзээ ч хуучрахгүй өмч. Нийслэлд 0,07 га, аймгийн төвд 0,35 га, суманд 0,5 га газрыг иргэд өмчлөх боломжтой. Иргэдээ газартай, өмчтэй болгох асуудлыг шийднэ. Сэтгэлтэй хүн хүнд юм өгдөг. Үнэлэмжтэй хүн хэлснээ ажил болгодог” гэлээ. Мөн Мөрөн сумыг хот болгох боломтой гэсэн юм.
 
Төсвийн хөрөнгийг иргэдийн мэдэлд өгч байгаа, өнгөрсөн өвөл цаатнууд дээр очиж, тэдний аж амьдралд нэн тустай зарлиг гаргасан, малыг малчдад өгснөөр Хөвсгөл аймаг сүүлийн найм, есөн жил дараалан Монголын хамгийн олон малтай аймгаар шалгарсан, мөн хамгийн олон хүн амтай том аймаг гэдгээрээ бахархдаг тухай иргэд ярьж байлаа.
 
монголчууд
Орой нь Хөвсгөлийн ардчиллын анхдагч ахмадууд, залуу үеийнхний дурсамж уулзалт боллоо. УИХ-ын үе үеийн сонгуульд Ардчиллын олон төлөөллийг сонгож төрд илгээсэн хөвсгөлчүүд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан гээд нэртэй лидерүүдийг  нутгаасаа сонгон гаргаж байсан юм. Уулзалтын үеэр 1990 оны хавар Мөрөнд болсон өлсгөлөн, цуглааны үеэр Ц.Элбэгдорж, С.Зориг нарын оролцож байсан цагийн видео бичлэг, гэрэл зургийн үзэсгэлэнг сонирхож, дурсамжаа хуваалцан нэгэн оройг өнгөрөөв. Ардчиллын анхдагчдын өлгий Хөвсгөл нутгийхан нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг 2009 онд ч өндөр саналаар гаргаж Ерөнхийлөгч болоход нь хувиа оруулсан. Одоо ч дахин дэмжинэ гэдгээ илэрхийлж "Хоймор нутгийнхан ардчиллын алтан хараацай Эбигээ дахин сонгоно" гэцгээж байлаа.   Нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Архангай, Өвөрхангай аймагт ажиллана.
                                                                                                          
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.179.10.158)
    ЭЛБЭГДОРЖИД ЗАМ ХАРГУЙ НЬ САЙЖИРЧ ТҮГЖИРЛЭЭС АНГИЖИРЧ ГАННАМ ДҮҮРЭГРҮҮ ТЭМҮҮЛЖ БАЙГАА УБ ХОТЫНХОН ТЭР АЯАРАА ӨГНӨӨ. УВС ХОВДЫНХОН ГАРАЛ ҮҮСЛЭЭР НЬ ЭЛДЭВЭЭР ОРОЛДОЖ ДУРГУЙГ НЬ ХҮРГЭЭД БАЙГАА БОЛОХООР НУТГИЙН ХҮҮГЭЭ ДЭМЖИЖ ТЭР АЯААРАА ӨГНӨӨ . АРДЧИЛАЛЫН АЧААР ГАДААДАД АЯЛАЖ ГАДНАА ЖИБЭЭ СОЙЖ ХУВИЙН ӨМЧТӨН ГЭЖ АД ҮЗДЭГ СОЦ НИЙГМЭЭС САЛСАН ХҮН БҮР ӨГНӨӨ. ӨДӨР ШӨНӨГҮЙ НООЛУУРЫН ХЯЛГАС ТҮҮЖ НЭГДЛИЙН ЗАРЦ БООЛ ХИЙЖ ЯВСАН МАЛЧИД ТЭДНИЙ ҮР ХҮҮХЭД БҮГД ӨГНӨӨ. БАТЭРДЭНЭ УДВАЛ 2 НАЙЗ НӨХӨД ҮР ХҮҮХЭД АХАН ДҮҮСЭЭРЭЭ ӨГНӨӨ.
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (203.194.114.127)
    Хазайсан хаан төрийг хатан ухаанаар эмхлэх цэгцлэх цаг болсон Улсаа худалддаг эрчүүдээс уруулаа будсан хүүхнүүд дээр
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin (66.87.24.16)
    Orosoos 100 huvi shatahuunii haraat yavsan mongolchuud qltanhuyag terhuutei shinechileliin zasgiin gazariin buyanaar zadalj chadlaa.altanhuyagaa mundag baina chi shuu.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    15 цаг 13 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    16 цаг 23 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    16 цаг 57 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 4 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    17 цаг 33 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 цаг 11 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    18 цаг 25 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    18 цаг 42 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    19 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 20 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    20 цаг 26 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 цаг 41 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    20 цаг 53 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    20 цаг 54 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    21 цаг 53 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    22 цаг 8 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 37 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    23 цаг 43 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 цаг 48 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК