УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэрийг их хэмжээний мөнгө угаасан байж
болзошгүй гэж сэжиглэн Цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа билээ.
Ё.Отгонбаяр гишүүн уг хэргийн мөрдөн байцаагчид эхнэртэйгээ уулзах
хүсэлт гаргасан ч прокуророос зөвшөөрөл авах ёстой гэсэн юм. Өөрийг нь
мэдээгүй байхад эхнэрийг их хэмжээний мөнгөний хэргээр цагдан хорьсонд
тэрбээр бухимдаж байгаагаа удаа дараа илэрхийлсан. Тэгвэл энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин дуугарч эхэллээ. Тэрээр "Хүч хэрэглэсэн, авилга нэхсэн гэх тодорхой хэргийг шалгах явцад илэрсэн данс, тухайн данс эзэмшигчийн өөр бусад 20 гаран дансан дахь сэжигтэй гүйлгээг шалгахтай холбоотой асуудал. Энэ хэргийг улстөржүүлэхгүй байвал зүгээр байна. Улстөржүүлчихээр мартагдаад бүдгэрчихнэ гэж бодохооргүй баримт, гомдол саналтай хэрэг. Нийтэд ил болсноос илүү ноцтой асуудлууд шалгагдаж байгаа учраас хуульч хүнийхээ хувьд Ё.Отгонбаяр таньд сайн өмгөөлөгч авахыг л зөвлөж чадах байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ирэх долоо хоногт энэ хэрэгтэй холбоотой асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Т.Энхэлээ


















































Сэтгэгдэл (21)