зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Та нар нэг өдөр намайг дэмжээрэй, би дөрвөн жил та бүхнийг дэмжье

2013-6-09
0
ЖИРГЭХ

    Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эртний түүхт Хархоринд сонгуулийнхаа сурталчилгааны ажлаар зургаадугаар сарын 8-нд ирж, иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нар оролцов.

Уулзалтыг нээж Хархорин сумын Засаг дарга Л.Энхбат хэлэхдээ “Бид шинэ Хархорин хөтөлбөрөө иргэдээрээ хэлэлцүүлэн орон нутгийн санд хуваарилсан мөнгөөрөө хэрэгжүүлж эхэлж байна. Ардчиллын төлөө түүчээлэн ажиллаж ирсэн Ерөнхийлөгчөө дахин сонгогдож, 2009 оноос эхлүүлсэн олон ажлаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гэлээ.
эбэ 7

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг хэлэхдээ “Нийгэм, эдийн засгийн тулгамдсан олон асуудлыг хамтран шийдвэрлэх үүднээс МҮАН нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дэмжихээр шийдвэрлэсэн. Нөгөө талаар Монголд улс төрийн тогтвортой байдал чухал байна” гэв.

УИХ-ын гишүүн М.Батчимэг дэмжиж үг хэллээ. Тэрээр хэлэхдээ “Төрсөн нутагтаа та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Би УИХ-ын гишүүн гэсэн утгаар бус эх хүн, бас судлаачийн хувьд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг дараах гурван үндэслэлээр дэмжиж байгаагаа хэлэх гэсэн юм. Нэгд авлигатай тууштай тэмцэж байгаа хүн. Хоёрт 20 гаруй жил ардчиллыг бэхжүүлэхээр эргэлт буцалтгүй ажиллахдаа хүний төлөө зүтгэх итгэл, үнэмшилтэйгээ харуулсан хүн. Түүний иргэддээ эрх чөлөө, эрх мэдэл өгөх гэсэн хүчин чармайлт нь өнөөдөр бодит ажил болсныг та бүхэн мэдэж байгаа. Гуравт дэлхийд улс орноо хүлээн зөвшөөрүүлж чадсан хүн. Тиймээс энэ хүн Ерөнхийлөгчийн ажлыг бусад нэр дэвшигчдээсээ хавьгүй илүү гүйцэтгэж чадна гэж бодож байна” гэлээ.

Дараа ардчилсан хувьсгалын эхнээс 24 жил хамтран нэгэн зорилгын төлөө яваа журмын нөхөр нь болох УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж дэмжиж үг хэлэв.

эбэ 6

-Танай суманд байрлуулсан самбар дээрх хөтөлгөө морьтой давхиж яваа зураг шигээ нэр дэвшигч маань бууж тухлан суугаад бодох ч завгүй эрч хүч, хурдтай ажиллаж байгаа хүн. Ц.Элбэгдорж  Монгол орныхоо олон ястнаас бүрдсэн ард түмнийг цэвэр, бохир гэж ялгаж алагчилдаггүй. Ийм хүн л ард түмнийхээ эв нэгдлийг тогтвортой хангаж чадна. Монгол Улсын ардчилсан Ерөнхийлөгч, дахин нэр дэвшигч Элбэгдорж бол ид шидтэн биш, харин ард түмнийхээ төлөө ажиллах сэтгэл, итгэл, зүтгэлтэй хүн. Энэ бол бидний түших, итгэх, дуурайх ёстой сайхан шинж чанар юм. Та бүхэн энэ хүний төлөө сүүн цацлаа өргөж, сэтгэлийн дэм үзүүлэн итгэлийн саналаа өгөөрэй хэмээн Р.Гончигдорж уриаллаа.

эбэ 1
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлэхдээ “Би Хархоринд ирэх дуртай. Бас хонох дуртай. Бидний зүтгэж буй ардчилал олон сайн талтай ч шийдвэр гаргах нь удаан байдаг. Гэхдээ  ардчилсан Монгол Улсын нэр хүнд өнөөдөр дэлхийд маш сайн байна. Бид 1.5 тэрбум долларын бонд борлуулахаа зарлахад дорхноо 15 тэрбумын санал ирж байсан. Дэлхийн улс орнууд энэ мөнгийг Монголын дарга нар нь хуваагаад идчихгүй юм байна гэж бидэнд итгэж байна. Бондынхоо мөнгөөр бид төмөр замаа тавина. Цахилгаан станцуудаа барина. Орон сууцны зээл өгнө. УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гурав нэг зүг рүү харж ажиллаж байна.

Хархориныг би хотын статустай хөгжүүлэхийг хүсдэг. Анх удаа орон нутгийг хөгжүүлэх санд 270 гаруй тэрбум төгрөг хуваариллаа.

эбэ 2
Одоо намждаг, улс төрждөг цаг өнгөрсөн. Амьдралаа, ажлаа, хот сууринаа бодож сонголт хийдэг цаг. Та бүхэн хэн нь илүү хийж чадах вэ гэдгийг л бодож Ерөнхийлөгчөө сонгоорой. Миний хувьд хоёр дахиа сонгогдчихвол дахин улс төр, сонгууль гэж байхгүй. Зөвхөн ард түмнийхээ л төлөө зүтгэх болно.

Монгол Улс нэг хүнд ногдох нүүрсээрээ дэлхийд тэргүүлдэг. Нүүрснээсээ бензин гаргаж ард түмнийхээ хэрэгцээг хангавал шатахууны үнэ хямдарна. Эдийн засаг босч ирнэ. Төмөр замаа тавьчихвал 18 сая биш 100, 200 сая тонн ачаа тээвэрлэнэ. Түүнийг дагаад олон хүн ажилтай болно. 5,6,7,8 дугаар цахилгаан станцыг баримаар байна. Энэ бүхний төлөө бид ажиллана. Мөн Хархорины төлөөх ажил бүхний ард Монгол Улсын Ерөнхийлөгч байх болно. Гурван тэрбум төгрөг төсөвт суулгаж байж Хархорин инженерийн шугам сүлжээгээ байгууллаа. Одоо дээр нь орон сууцаа, буудлаа, аялал жуулчлалын төвүүдээ барих хэрэгтэй. Хархорин босвол Монгол босно гэж хэдэн жилийн өмнө би хэлж байсан. Танай сумын нутгийн 19 хувь нь гурван жилийн өмнө лицензийн газарт хамаарч байсан бол одоо 5 хувь болж буурлаа. Та бүхнийг ойрын жилүүдэд газартай болгоно. Газар бол мууддаггүй, эвдэрч хуучирдаггүй хамгийн үнэтэй хөрөнгө. Би ард түмнийхээ төлөө сайн бүхний ард байх болно. Ахмадууд, залуучууд, ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө байх болно. Та бүхэн сайн явахдаа Ерөнхийлөгчийг мартаж болно. Харин ядарсан үедээ Ерөнхийлөгчдөө хандаж байгаарай.

эбэ 4
6 дугаар сарын 26-нд нэг өдөр намайг дэмжээрэй. Би та бүхнийг дараагийн дөрвөн жил дэмжье” гэлээ. Мөн өнгөрсөн 4 жид хийсэн ажлынхаа талаар, ирэх 4 жилд хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан олон зүйлийн тухай ярьж танилцуулав. Хархоринчууд ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлсэн юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • зочин (103.11.194.58)
    Үнэхээр мундаг ерөнхийлөгч гэж боддог. Дахиж дэмжих болно оо. Ирэх дөрвөн жил хийх ажил их байгаа шүү амжилт хүсье Ерөнхийлөгчөө!!
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • зочин (124.158.64.163)
    монголыг бутаргасан гавъяаг нь уу?
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (210.101.131.232)
    Ерөнхийлөгчийнхөө хийсэн гавьяаг өндрөөр үнэлдэг шүү. Бас бахархдаг. Бидний төлөө зүтгэж мэрийж муугаараа дуудуулан байж ингэж явж байгаад баяртай байна. Та чадна аа.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • быбаыба (210.101.131.232)
    Ерөнхийлөгчийнхөө хийсэн гавьяаг өндрөөр үнэлдэг шүү. Бас бахархдаг. Бидний төлөө зүтгэж мэрийж муугаараа дуудуулан байж ингэж явж байгаад баяртай байна. Та чадна аа.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • араөа (210.101.131.232)
    Ерөнхийлөгчийнхөө хийсэн гавьяаг өндрөөр үнэлдэг шүү. Бас бахархдаг. Бидний төлөө зүтгэж мэрийж муугаараа дуудуулан байж ингэж явж байгаад баяртай байна. Та чадна аа.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • М (37.220.176.17)
    НААД ХАРААЛ ИДСЭН АРДЧИЛАЛ ЧИНЬ УСТАЖ ҮГҮЙ БОЛНОО. ӨМХИЙ ХУЖАА, СОЛОНГОСЧУУД АРДЧИЛАЛЫН БУЯНААР Л ДҮҮРЛЭЭ
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.45)
    demjij baina
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Мэдээж (218.188.13.237)
    Монголын ардчилалыг Элбэгдоржгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монгол түмнийг гэсэн халуун сэтгэлтэй түүн шиг улс төрч ховор.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
    • хариу
      Монголын ардчилалыг өөртөө хамгийн их нааж хамгийн их үр шимийг нь хүртэж байгаа хүн Элбэгээс өөр байхгүй. Үнэн хэрэгтээ ардчилал бол ард түмний өмч, ард түмэн байгаагүй бол ардчилал болохгүй байх байсан
      2013 оны 06 сарын 09
  • зочин (203.194.114.97)
    Монгол эмэгтэйн нэр төрийг өндөрт өргөж, өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрүүлж байгааг хэлэхэд таатай байна. МАХН эрдэмтэн эмэгтэйг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээрээ өвөрмөц бодлогын шийдэл гаргаж чаддаг, орчин үеийн шударга нам гэдгээ харуулж чадлаа. Нэр дэвшигч эрдэмтэн Н.Удвалыг дараахь үндэслэлээр дэмжиж байна
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    Aardchilaliin tuluu temtsej zutgeseng chin uneldeg,zubshuurdug. Gehdee yarih helehee sain bodoj yls ornii eb negdel gedeg ugiig yagaad ogt helehgui bn.mun mongol hun 60 mungunii zairmag bitgii hel gutal,hybtsasaa uilberlej tarai nogoogoo tarij,toraktor kombain hurtel barij sansart hurtel nissen gedgiig oros ylsad bolobsrol ezemshij ajil amidraliin garaagaa ehielsen ta mongold zairmagaa hurtel uildberlej chaddagui bsan, orost anh ydaa amsaj uzsen gej yarihdaa 1984 on gehed mongold ub hotod 2,darhan,erdenet bolon bysad buh aimgiin tubuuded hunsnii kombonatyyd ajillaj bsan gedgiig ergej tuuhiin barimtat kinonydaas harj uzeed hunsnii uildberiin 1000,1000 ajilchid tend ajillaj bsan ahmad humuusees yychlal gui!!!! Herbe ingehgui bol hhunsnii sabariin olon ajilchid tanii esreg temtseh bh shuu!!!
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    15 цаг 14 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    16 цаг 25 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    16 цаг 59 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 6 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    17 цаг 34 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 цаг 13 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    18 цаг 27 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    18 цаг 44 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    19 цаг 44 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 22 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    20 цаг 27 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 цаг 43 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    20 цаг 55 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    20 цаг 56 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    21 цаг 55 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    22 цаг 9 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    23 цаг 44 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 цаг 50 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК