зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Авлигачдыг байж суух газаргүй болтол тэмцэнэ”

2013-6-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Өвөрхангай аймагт хүрэлцэн ирэхэд Арвайхээр сумын цэргийн хүрээнийхэн хүндэтгэн жагсч, орон нутгийн удирдлагууд угтан авлаа. Түүний дараа нэр дэвшигч Богдхаант Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Намнансүрэн, Ерөнхий сайд асан П.Гэндэн нарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга асашёорюү Д.Дагвадорж, Даян аварга А.Сүхбат, Монгол Улсын гавьяат тамирчин Ч.Дамдиншарав нар дээрх аймагт ажилласан юм.

Өвөрхангай аймгийн иргэд сонгогчидтой хийсэн уулзалтыг нээж УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дахин сонгох хэд, хэдэн бодитой шалтгаан бий болсныг онцлон тэмдэглэсэн юм.

авилгачид 2

Нэгдүгээрт, Монголын ард түмний өмнө ардчиллын том давалгаа бий болсон. Энэ бол бүтээн байгуулалтын давалгаа. Үүнийг айл гэрийн хүн бүрт хүргэх ёстой.

Хоёрдугаарт, дэлхий дахин Монгол орныг ардчилсан улс гэдгийг орчуулгагүйгээр мэддэг болсон. Дэлхий дахинд Монгол ардчилсан орон гэдгийг таниулсан хүн бол өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Гуравт, авлигагүй, архигүй, алагчлалгүй нийгмийг байгуулах нийгмийн захиалга ирээд байгаа. Тийм учраас эхлүүлсэн ажлыг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор гүйцээн хийлгэх сонголт Монгол ард түмэн та бидний гарт ирсэн шүү гэдгийг онцлон захисан юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг “Ерөнхийлөгч хүн бол хүний төлөө сэтгэлтэй хүн байх ёстой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, тэргүүн хатагтай Н.Болормаа нар тийм л хүмүүс. Дөрвөн хүүтэй байхдаа нэг охин өргөж авсан, дараа нь эцэг, эхээсээ өнчирсөн, хүнд хэцүү амьдрал туулсан 20-иод хүүхдийг үрчилж авч өсгөсөн. Хүнээр хүн хийнэ гэдэг бол хамгийн хэцүү ажил. Гэвч тэд халгасангүй тэр бүх хүүхдэд ээжийнх нь оронд ээж, эцгийнх нь оронд эцэг болж яваа хүмүүс” гэдгийг тодотгосон бол асашёорюү Д.Дагвадорж “Монгол хүний үнэлэмж бол хүний эрх, эрх чөлөө байх ёстой. Энэ эрх чөлөөг бий болгож чадсан хүн бол өнөөгийн тэргүүн. Тэр спортод ч элэгтэй. Өвөрхангайчууд та бүхэн маань өнөөгийн Ерөнхийлөгчөө дэмжээрэй, монголчууд бид энэ хүнийг дэмжиж дахин төрийн тэргүүнээр сонгосон цагт улс орон хөгжих юм шүү” гэсэн бол Даян аварга А.Сүхбат “Залуусаа дэмждэг, спортод элэгтэй Ерөнхийлөгчөө Монголын залуучууд, өвөрхангайчууд мөн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна хэмээлээ.

авилгачид 3

УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ерөнхийлөгч байна гэдэг юм бодоод суралцдаг ажил биш. Мориноосоо буух завгүй ажиллах ёстой алба. Цай сүүнийхээ дээжийг өргөн өвөрхангайчууд маань Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжиж сонголт хийгээрэй” гэдгийг онцлон хүслээ.

Харин нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өвөрхангайд ирэхэд бороо шивэрч хураар угтан их сайхан угтан авлаа. Сэтгэл минь их хөдөлж байна. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхад Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрийн 19 хувь нь ашигт малтмалын лицензит талбайд хамаарч байсан бол одоо таван хувь болж буурсан. Хууль бусаар олгогдсон ашигт малтмалын лицензийг цуцлах, хориглох, шинээр олгохыг хориглосон энэхүү шийдвэрийн дүнд Өвөрхангай аймгийн лицензт талбайн хэмжээ өнөөдөр таван хувь болж дөрөв дахин буурсан байна. Энэ бол мал бэлчээртэй, малчид өвөлжөө, хаваржааны нутагтай байна гэсэн үг. Улс орон хөгжинө. 2015 он гэхэд 21 аймаг Улаанбаатар хоттой авто замаар холбогдсон байна. Зам дагаж хөгжил гэдэг. Үүнийг Ардчилсан нам хийнэ. Мөн хүүхдээ харж байгаа эхчүүд рүү хандсан төрийн үйлчилгээг бид илүү сайжруулна. Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлнэ. Авлигатай тууштай тэмцэнэ. Зөвхөн газрын наймаанаас авлигачид 294 тэрбум төгрөг идсэн байна. Энэ бол 100 сургууль, эмнэлэг барих хэмжээний мөнгө авлигачдын ханцуйд орсон гэсэн үг. Цаашдаа би авлигчдыг байж суух газаргүй болтол нь тэмцлээ үргэлжлүүлнэ. Ачаагаа анх авч гарсан хүн л бүтнээр нь зорьсон газартаа хүргэж чаддаг юм. Надад ганц нам бий, тэр нь Монголын ард түмэн та нар юм” гэснийг өвөрхангайчууд уухайлан дэмжиж, авлигачидтай хийх тэмцлийнхээ эрчийг бууруулж болохгүйг сануулснаар энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.


Арвайхээр хотоос Улаанбаатар хот руу хөдлөх замдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочилж оройн тоонд оролцлоо.

авилгачид
Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч тэрээр цэргийн тангараг өргөсөн дайчин бүрийнхээ төлөө, ахлагч, офицер бүрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд тууштай бодлого дэвшүүлэн ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал, Цэргийн алба хаасан залууг хамгийн түрүүнд төрийн албанд ажилд авдаг болохоос эхлээд бүхий л талаар дэмжих бодлого үргэлжилнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Зэвсэгт хүчний 256 дугаар ангид зочилсноор орон нутагт ажилласан томилолтоо өндөрлүүллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
LIKE-аар дэмжсэн 194 823 залууст баярлалаа
Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны хаалт болно
”Like”-ийн залуус хаалтын үйл ажиллагаанд оролцлоо
Сүхийн талбайд 110 мянган хүн цуглаж Ардчилсан Ерөнхийлөгчөө дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • өнхрүүш (182.160.58.228)
    үхэр монголчуудыг байх суух газаргүй болгоно за?
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    монголчуудыг байх суух газаргүй болгоно гээд байгаа юм биш үү.бид чинь бүгд л авилгач ш дээ хүн бэлэг өгөхөөр баярлаад л авдаг багш эмч гээд бүгдээрээ байх суух газаргүй болгох нь л дээ.
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • usa-s (173.14.250.145)
    Aimaar hudlaa yarih yumaa. Yaj nuurnii huviralgui ingeed bainaa, avilgagui alagchlalgui geed yariad baih yum, Bayartsogt, Altanhuyag geed zondoo l batalgaa baihad yaj ingej hudlaa yariad baidag yum bi eroosoo oilgohgui yum. Yostoi hachin??
    2013 оны 06 сарын 10 | Хариулах
  • АРДЧИЛАЛЫН АРЬС НӨМӨРСӨН БАТХҮҮГЭЭ АРДЧИЛАЛААС ХОЛ (183.81.169.21)
    ҮҮДЭЭР ӨШИГЛӨӨД ГАРГАХААР ТООНООР ОРООД ИРДЭГ,БОГДЫН МУЗЕЙГ ГАЗАРГҮЙ БОЛГОЖ БАЙГАА АРХИПИВО ШАТАХУУН НҮҮРС БАТХҮҮГЭЭСЭЭ ХОЛДОХ БОЛООГҮЙ ЮУ,УГ НЬ БАТХҮҮ Ч СҮҮТЭЙ ҮНЭЭ Л ДЭЭ ГЭХДЭЭ ТАНЫ МӨР ЦАГААН ТЭР ХҮНИЙ МӨР ХАР.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.133)
    МАН ын нөхдүүд Баярцогтыг гээд их чарлаж байна Цуг Санжийн Баяр нь өнөөх цээжээр хамгаалдаг Зоригт нь Сү Батболд нь гээд олон нөхдүүд хамт дээлээ нөмрөнө дөө Баярцогтын талаар С.Баяр Зоригт нар үгээ хэлэх хэрэгтэй
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (124.158.64.163)
    17 тэрбумын дэнзэн баярцогт нар чинь байж л байна.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • baabar (122.201.18.185)
    elbegee, dorligoo geed l oorsduu avilgachid baij henteegee temtseh geed bnaa
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Ангараг (112.217.228.212)
    Тиймээ бид тэмцэх ёстой бид бүхний баялагийг цөөхөн хэдэн эрхэмүүд хуваан авч байна. Энэ бүхэнтэй ерөнхийлөгч маш тууштай тэмцэж оролцож байгаад баяртай байна. Цаашид ч тэмц тэмц тэмц гэж хэлье дээ.
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
    • Yaj temtseed baigaa yum be? Hamar door chini terbumaar toologdoh togrogtei, sayar yarih dollartai humuus "ajlaa hiigeed" yavaad baihad "hardaggui" gene. Ulam hudlaa yariad naih yum
      2013 оны 06 сарын 09
  • зочин (210.101.131.231)
    та тэмцэж чадна бид итгэж байгаа
    2013 оны 06 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    15 цаг 14 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    16 цаг 25 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    16 цаг 59 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    17 цаг 6 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    17 цаг 34 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    18 цаг 13 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    18 цаг 27 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    18 цаг 44 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    19 цаг 44 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 цаг 22 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    20 цаг 27 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    20 цаг 43 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    20 цаг 55 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    20 цаг 56 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    21 цаг 55 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    22 цаг 9 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    23 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    23 цаг 44 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    23 цаг 50 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Уржигдар 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК